ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадаас “Цацраг, хими, биологийн тусгай тоноглол бүхий тээврийн хэрэгслүүдийн ашиглалт, албаны бэлэн байдлыг хангах” сэдэвт дадлага, сургалтыг Тахилт дахь сургуулийн хотхонд зохион байгууллаа.
Тус сургалт, дадлагад 18 алба хаагчийг хамруулан, мэргэжлийн мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, гамшиг, аюулт үзэгдэл, ослын үед үүрэг гүйцэтгэх чадавхыг дээшлүүлсэн юм.
Сургалтаар цацраг, химийн хортой болон аюултай бодис, хүн, мал, амьтны гоц халдварт өвчин, “ковид-19” цар тахлаас урьдчилан сэргийлэх, ариутгалын тусгай тоноглол бүхий тээврийн хэрэгслүүдийн ашиглах талаар мэдээлэл өглөө гэж ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадаас мэдээллээ.
Сэтгэгдэл ( 0 )