Өнгөрсөн хоёр хоногт орсон цас, борооны улмаас Дунд гол үерлэж, сэтэрчээ. Ингэхдээ Улаанбаатар хотын төвийн хэд, хэдэн газарт томоохон хэмжээний тогтоол усыг бий болгосон байна.
Тухайлбал, Энхтайваны гүүрний зүүн талд байх авто замын нүхэн гарц бүхэлдээ үерт автаад байна. Үерийн улмаас тухайн чиглэлийн авто замын хөдөлгөөнийг хаажээ.
Одоогийн байдлаар тухайн авто замын нүхэн гарцыг битүүлсэн үерийн тогтоол усыг шавхах ажил үргэлжилж байна. Уг их хэмжээний тогтоол усыг тусгай төхөөрөмжөөр соруулж, Дунд гол руу эргүүлэн цутгах ажиллагаа ид үргэлжилж байгаа юм.
ШУУД ДАМЖУУЛАЛТЫГ ЭНДЭЭС ҮЗНЭ ҮҮ!
Энэ талаар Ус сувгийн удирдах газраас тодруулахад "Одоогоор 10 гаруй хүний бүрэлдэхүүнтэй тогтсон их хэмжээний усыг соруулах, шавхах ажил явагдаж байна. Усыг соруулах 4-5 машин, төхөөрөмжтэй ажиллаж байна. Хэр хугацаа орохыг нь мэдэхгүй ч ямар ч гэсэн тогтсон их хэмжээний усыг шавхах ажлыг хийж байна. Саяхан орсон борооны улмаас Дунд гол үерлэсэн. Үерлэж, гол сэтэрсэн. Дунд гол сэтэрснээс болж их хэмжээний тогтоол ус Улаанбаатар хотын төвийн хоёр хэсэгт тогтоод байна. Бид хурдан, шуурхай арга хэмжээ авч ажиллаж байна" гэх тайлбарыг өгөөд байна.
Сэтгэгдэл ( 8 )
Улаанбаатарыг нураагаад ус зайлуулах хоолой шугам тавьж шинээр барьж байгуулбал хугацаа хожно үхэр монголчууд аа.
Иймм зам бариулсан дарга барисан компануудын эздийг АТГ -ээр шалгуулан засуулах зардлыг нь гаргуулах хэрэгтэй
Онцгой байдлын ерөнхий газар гэж нэг тааруу ажилладаг газар байна. Гамшигт үзэгдлээс урьдчилан сэргийлэх ажил тааруу байгаагаас , , инженерийн шийдэл буруугаас үүдсэн гамшиг болжээ. Ус сувгийнхан голлох үүрэг гүйцэтгэж байгаа юм байна. Уг нь онцгой байдал голлох үүрэгтэй байх ёстойг цаашид анхаарна биздээ.
ДУНД ГОЛЫН АЙ САВ ДОТОР БАЙШИН ОРОН СУУЦ БАРЬСАН. НҮГЭЛ ЧИН Ь НҮДЭЭРЭЭ ГАРНАА
80 ons ver bolohod tumur zam hvrtel tuul gol urgusun ursdag bsan goliin ereg daguu baitlasan amralt oron suutsnii barilguud usand abtah ni tsag hugatsaanii asuudal gol ergee dagan ursdag
МАН ыг таалахгүй байна
chot chariuuchsan ter Gantomor darga biluu ter chun uy chiideg um???, Schavar ,schalbaag boroonii usand UB suirch bna!!! Ajillaa oligtoi chiideggui mongo saadag alban tuschaaltniig zailuulj schorond chiigeechee
далан сэтэрдэг, гол үерлэдэг, эргээ хальдаг\n