"Насны хишиг"-ийн мөнгийг ирэх 7 хоногт олгоно

2021 оны 06 сарын 10

Ахмад настны тухай хуулийн дагуу 65-аас дээш насныханд жилд хоёр удаа буюу Цагаан сар, Ардын хувьсгалын ойн баярыг тохиолдуулан "Насны хишиг" олгодог.

Тэгвэл энэ удаагийн "Насны хишиг"-ийг 2021 оны зургаадугаар сарын 18-наас олгож эхэлнэ гэдгийг Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамнаас мэдээллээ. Энэ онд нийт 143.522 ахмад настанд 11.8 тэрбум төгрөгийн насны хишиг хүртээнэ.

"Насны хишиг"-ийг дараах хэмжээтэй олгодог.

Үүнд:
 

  • 65-69 нас - 50.000 төгрөг,
  • 70-79 нас - 80.000 төгрөг,
  • 80-89 нас - 150.000 төгрөг,
  • 90-ээс дээш нас- 250.000 төгрөг байна.

"Насны хишиг"-ийг 2021 оноос эхлэн Халамжийн нэгдсэн систем www.ehalamj.mn -ээр дамжуулан тус цахим системд холбосон дансанд шилжүүлдэг болсон. Ингэснээр иргэдийг арилжааны банкинд биечлэн очихгүйгээр дансаараа дамжуулан авах боломжийг бүрдүүлсэн. Тиймээс энэ жил 65 нас хүрч байгаа ахмадууд emongolia.mn, ebarimt.mn, ehalamj.mn гэсэн халамжийн нэгдсэн системд хүсэлтээ гаргаж насны хишигээ авах боломжтой.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top