ОЛОН ӨНГӨ: Нэг л өдөр

Автор | Zindaa.mn
2021 оны 06 сарын 12

Нэг л өдөр бүх зүйл өөрчлөгдөж нэвсийтэл орж байсан цас хүртэл бороо болон зүсэрдэг. Нэг л өдөр хайрласан бүхэн үгүй болж нэвтэртэл уйлж байсан бүсгүй инээх өдөр ирдэг. Амьдрал мөнхийн нэг агшин, нэг орон  зай, нэг хөдөлгөөнд оршихгүй өнөд эргэлдэж байдаг тэнхлэгтэй. Тэр тэнхлэгт эргэлдэн буй юмс үзэгдэл, баяр гуниг, хайр, хорсол дараагийн эргэлт дээрээ байраа сольж өөрчлөгдсөн байдаг. Тиймээс өчигдрийн харуусал өнөөдрийн тайтгарлыг авчирч, өнөөдрийн зовлон маргаашийн жаргалын үүдийг нээнэ. Бид энэ ертөнцөд жуулчлах гэж ирсэн зочид учраас танд илгээгдсэн аав, ээж, гэр бүл, алт мөнгө, эрх мэдэл ч зуурдынх билээ. Бид тэр бэлэг дундуур туучаад л  өнгөрөх болохоор юунд бүү шуна, юунд ч бүү зов.

Бид өөрсдөө л тоолж барамгүй олон бэрхшээлийг зохиочихоод шаналж байдаг аж. Нэг л өдөр бүх зүйл өөрчлөгдөж нэгэн насны хайр гэж итгэж байсан хүнтэйгээ танихгүй зөрөх өдөр ирнэ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top