"Хоёр настай хүүхдийг 110-120 мянгын төлбөртэй яслид өгч болно" гэв

Автор | Zindaa.mn
2021 оны 06 сарын 11

Боловсролын салбарын цахим шилжилтийн талаар БШУЯ-наас өнөөдөр (2021.06.11) мэдээлэл хийлээ.

Энэ үеэр Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө.

110.000-120.000 төгрөг төлөөд, 2 настай хүүхдээ яслид өгч болно

Сайд Л.Энх-Амгалан "Сургуулийн өмнө боловсрол олгох нас 3-5 нас байдаг. 0-2 насны хүүхэд цэцэрлэгт хамрагдсан тохиолдолд хөгжлийн асуудал яригдана. Иймд 2 настай хүүхдийг цэцэрлэгт авахгүй гэдэг яриа гарсан нь бол буруу ойлголт. Цэцэрлэг өөрийн хүчин чадал, боломжоос хамаараад өдөр өнжүүлэх, ясли нээж болно. Ингэхдээ сар бүр 110-120 мянган төгрөгийн хувьсах зардлаа төлөөд, хоёр настай хүүхдээ яслид өгч болно. Мөн цалинтай ээж хөтөлбөрийн хүрээнд 0-3 насны хүүхдээ харж буй ээжүүдэд 50,000 төгрөг өгч байгаа. Үүн дэр нэмээд сар бүр хүүхдийн 100,000 төгрөг өгч байгаа. Эдгээрийн дүнд 0-3 насны хүүхдээ харж буй эцэг эхчүүдэд нэг сард 250,000-300,000 төгрөгийн тэтгэлгийг төрөөс өгөх болно. Энэ мөнгөөр эцэг, эхчүүд хүүхдээ харах уу эсвэл яслид төлбөрөө төлөөд хүүхдээ харуулах боломжийг олгоё гэж байгаа юм. Таван нас сургуулийн өмнөх боловсролын нас учраас цэцэрлэгт 100 хувь хамруулах зорилт тавьж байгаа" гэлээ. 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
нэг(202.126.89.198) 2021 оны 06 сарын 12

Ясли төлбөртэй байх нь зөв. багш нарынх нь цалинг хүртэл нэмэх хэрэгтэй. цэцэрлэгт хоолны мөнгийг нь эцэг эх нь ядаж төлөх ёстой ш дээ. бүх юмаа даалгага гэж юу байсан юм бэ. \nхүүхдүүд арай чанартай хоол идэх ёстой.

3  |  0

1  |  1
нэг(202.126.89.198) 2021 оны 06 сарын 11

Ясли төлбөртэй байх нь зөв. багш нарынх нь цалинг хүртэл нэмэх хэрэгтэй. цэцэрлэгт хоолны мөнгийг нь эцэг эх нь ядаж төлөх ёстой ш дээ. бүх юмаа даалгага гэж юу байсан юм бэ. \nхүүхдүүд арай чанартай хоол идэх ёстой.

0  |  0
Oyun(66.181.161.6) 2021 оны 06 сарын 12

yawah bolj l bna 2nadtai hvvhedee ysild uguud ajildaa oroh bolomj garch bainaa hamgiin gol n ysiliin hvrteemj hangalttai bas bagagvu tulbur awch baigaa ym chini chanartai asuudalgvi ajillah hvchintei baih shaardlagatai

2  |  0
Top