Нийслэлийн Онцгой байдлын газрын даргын шийдвэрээр бүтцийн нэгжүүдийн эхний хагас жилийн үйл ажиллагааг дүгнэх ажлын хэсэг байгуулагдсан.Захиргааны удирдлагын хэлтсийн дарга, хурандаа Б.Баттулгаар ахлуулсан ажлын хэсэг батлагдсан хуваарийн дагуу нэгжүүдийн эхний хагас жилийн  төлөвлөгөөний биелэлт, сахилга хариуцлага, цэргийн алба, санхүүгийн үйл ажиллагаа, гамшгаас урьдчилан сэргийлэх, гамшигтай тэмцэх, гал түймрийн улсын хяналт, бие бүрэлдэхүүний сургалт, дотоод хяналт, эрсдэлийн удирдлагын  чиглэлээр хяналт шалгалтыг зохион байгуулж байна.

Баянзүрх, Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийг өчигдөр, өнөөдөр алслагдсан 3 дүүргийн үйл ажиллагааг шалгаж байна. Бүтцийн нэгжүүдийн эхний хагас жилийн үйл ажиллагааг дүгнэх шалгалт 5 хоног үргэлжилнэ гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.