Иргэдийн шилжилт хөдөлгөөнийг сэргээлээ

Б.Эрхэс | Zindaa.mn
2021 оны 06 сарын 13

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуультай холбогдуулан иргэдийн шилжилт хөдөлгөөнийг түр зогсоогоод байсан билээ. Тэгвэл иргэний шилжилт хөдөлгөөнийг өчигдрөөс /2021.06.12/ эхлэн сэргээлээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 25.1 дэх хэсэгт “Иргэний шилжилт хөдөлгөөнийг санал авах өдрөөс 60 хоногийн өмнө зогсоож, энэ хуулийн 72.2-т заасны дагуу сонгуулийн дүнг нийтэд мэдээлсний дараах өдрөөс сэргээнэ” гэж, 25.2 дахь хэсэгт “Энэ хуулийн 25.1-д заасан иргэний шилжилт хөдөлгөөнийг зогсоох, сэргээх тухай шийдвэрийг улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дарга гаргана” хэмээн тус тус заасны дагуу ийнхүү иргэний шилжилт хөдөлгөөний бүртгэлийг сэргээлээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Засуул(202.179.25.239) 2021 оны 06 сарын 13

Ковидын халдварын нэн хүнд хэлбэрээр нас барж байгаа иргэдийн нас хүйс, нэр усыг тодорхой сайн мэдээлээчээ. Нэр нь үл мэдэгдэх хүмүүс үхээд байж болохгүй ш дээ ямар дайн биш.

0  |  0
Top