Олон өдөр үргэлжлэн орж буй борооны улмаас гол нуурын усны түвшин эрс нэмэгджээ.
Сэлбэ голын усны түвшин сүүлийн арваад жилд байгаагүй хэмжээнд хүрч, нэмэгдсэн нь нэг талаар сайн хэрэг ч хотын төв дэх Сэлбэ гол "хогоор" урсаж байна.
Өнгөрсөн жилүүдэд хотын буруу төлөвлөлт, хүний хүчин зүйлээс шалтгаалж, баруун Сэлбэ ширгэсэн. Харин зүүн Сэлбэ жил ирэх тутам урсгал татарч ширгэхтэй зэрэгцэн голын эрэг дагуу барилгын шороо, ахуйн хог хаягдал ихээр хуримтлагдсан нь өнөөдөр нүд хальтирам байдлыг авчирчээ.
Голын ус булингартаж, хуванцар сав, хадаг, хүүхдийн хэрэглэсэн живх зэрэг элдэв хог хаягдал Сэлбийн уснаа урсаж, модонд өлгөгдөн үлдсэн байлаа.
Сэтгэгдэл ( 1 )
monkey mind mangols