Хоёр тунд хамрагдаагүй хүмүүсийг ажиллуулсан ЗӨРЧИЛ нийтлэг илэрчээ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2021 оны 06 сарын 16

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар худалдаа, үйлчилгээний газруудын халдвар хамгааллын дэглэм, үйл ажиллагаанд хийсэн шөнийн хяналт, шалгалтын талаар мэдээлэл хийлээ.

НМХГ-ын Хүнсний чанар, стандартын хяналтын улсын ахлах байцаагч Б.Хонгор "Мэргэжлийн хяналтын байгууллагаас тавдугаар сарын 29-нөөс шөнийн шалгалтыг хийж эхэлсэн. Шөнийн цагаар үйл ажиллагаа явуулж байгаа газрууд болон худалдаа, үйлчилгээний бүх байгууллагуудад халдвар хамгаалалтын дэглэм, цагийн хуваарийн мөрдөлт болон хязгаарласан үйл ажиллагаа явуулж буй эсэхэд нь холбогдох албаныхантай хамтран хяналт тавьж ажиллалаа. Халдвар хамгааллын дэглэм мөрдөөгүй, цаг хэтрүүлэн ажилласан, хязгаарласан үйл ажиллагаа явуулсан долоон ААН-ийн үйл ажиллагааг зогсоосон. Таван ААН-д 3.000.000 төгрөгийн торгуулийн арга хэмжээ авч барагдуулсан. Шөнийн шалгалтаар зарим худалдаа, үйлчилгээний байгууллага дархлаажуулалтын хоёр тундаа бүрэн хамрагдаагүй ажилтныг ажиллуулсан, үйлчлүүлэгчийн хоёр тунд хамрагдсан эсэхийг шалгаж үйлчлээгүй, ажлын байранд гар халдваргүйжүүлэх зэрэг зөвлөмж, заавар туссан зүйлсийг шаардлагатай цэгүүдэд байршуулаагүй, ажиллагсад нь халдвар хамгааллын хэрэгсэл болох амны хаалт, бээлий өмсөж зүүгээгүй ба нөөц бүрдүүлээгүй, хоол үйлчилгээний газар суудал алгасаж суух тэмдэг тэмдэглэгээг байршуулаагүй бөөгнөрөл үүсгэсэн зэрэг зөрчил илэрсэн" гэв. 

Мөн нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Эрүүл мэндийн хяналтын хэлтсийн дарга Д.Цэнд-Аюуш "Хоол үйлдвэрлэл, хүнсний үйлдвэрлэл, хүнсний бус бараа бүтээгдэхүүний худалдаа, эмийн сан, фитнесс, йог, чийрэгжүүлэх төв, сургалтын төв, бассейн, зочид буудал, саун, амралтын газар зэрэг нийт 70428 газарт хяналт, шалгалт хийсэн. Хяналт, шалгалтын явцад халдвар хамгааллын дэглэм, хүнсний аюулгүй байдлын талаар мэдэгдэл, зөвлөмжийг 35 мянган аж ахуйн нэгж, байгууллагад хүргэлээ" гэлээ.

Зөрчил гаргасан аж ахуйн нэгж, байгууллагууд руу албан шаардлагаар хугацаатай үүрэг даалгавар өгөх, зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтыг үндэслэн торгох зэрэг шийтгэл ноогдуулж, хяналт, шалгалт хийж байгаа аж.

Халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүлээгүй, хүнсний аюулгүй байдлыг хангаагүй нийт 7500 зөрчил илэрчээ. Ийм төрлийн 4323 зөрчлийг арилгуулсан талаар Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас мэдээллээ.

Илэрсэн зөрчлүүдийг үндэслэн 91 газарт хугацаатай үүрэг даалгавар өгчээ. Халдвар хамгааллын дэглэм мөрдүүлээгүй зөрчил гаргасан 201 хуулийн этгээд, хувь хүнд 104.2 сая төгрөгийн торгох шийтгэл ногдуулсан байна.

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн (202.179.26.101) 2021 оны 06 сарын 21

Хуцаад байгаарай хүүрнүүдээ, хортой биологийн зэвсэг болсон өвчин дэгдээгч хамгаалах үйлчилгээгүй чанаргүй Хятад вакцин авчирч нийт иргэддээ шахчихаад мөн сонгууль хийж өвчин тархаачихаад хуцацгаагаад байх юм. Тэр хортой хужаа вакцинаа өөрсөддөө 5-6 тун хийлгээд үхээд өгөөч \n

0  |  0
ЗОЧИН(139.5.217.65) 2021 оны 06 сарын 19

Зг-аас аливаа ажлыг эхлүүлэхдээ ард иргэддээ эхнээс нь зөв чиглэл зөвлөмж тов тодорхой өгөөчээ. Өнгөрсөн хойно нь нээг л их зөрчил илрүүлсэн ингэсэн тэгсэн гээд байх юм. Вакцинжуулалт бол үнэхээр ард иргэдийн толгойг 360 эргүүлж бнадаа. Насны ангилалаар, чанараар, вакцины хангалтаар бүх зүйлээр тархи эргүүлж бна. Ядаж л суртал ухуулгаа чинь шударгаар зөв хүнийхээ төлөө хийгээч дээ. ЭМЯ-ны сайд гэж нэг ёстой сонин нөхөр бнаа

0  |  0
Зочин(202.55.188.104) 2021 оны 06 сарын 21

Ингэж хүчээр вакцинжуулж болохгүй ээ.

5  |  0
Зочин(66.181.161.52) 2021 оны 06 сарын 21

Хятад вакцин хийлгээд өвдөөд бгааг юу гэж ойлгох вэ? Ном унш хоосон толгойгоо ажлуул МХГ -хан торгохоо урьдал болгохоо бол шар тахлын үед хамгийн их......... байгаа шүү

4  |  0
Оюун(80.123.46.91) 2021 оны 06 сарын 20

Энэ Монгол улсын засгийн газрын хийж байгаа үйлдэл ярьж байгаа үйлдэл үнэн дампуурсаныг харуулчлаа дэлхийн шившиг болсон малнууд 3 сая хүнээ ч удирдаж чадахгүй,одоо бүр хужаа вакцинаа хүчээр дарамталж шахаад л өчнөөн хүн нас бараад байхад арчаагүй малнууд вакцин хийлгэх үгүй нь хүний эрх шүү

5  |  0
Зараа(202.55.188.107) 2021 оны 06 сарын 20

Дурак аа, вакцины тухай хуулийг унш л даа. Энэ вакцин сайн дурын үндсэн дээр хийнэ гэж байгааг дахин дахин уншаад тархиа ажиллуул.

6  |  0
Хүний амьд явах эрх(202.9.40.182) 2021 оны 06 сарын 20

Эсрэг заалттай унадаг татдаг хүнийг эсвэл ажилгүй бол эсвэл үх гээд байгаа юм уу. Хүний эрх бүдүүлэгээр зөрчиж байна. Харин хужаа вакцин 2 тун хийлгээд өвдөөд үхээл байгаа хүмүүсийнхээ хохирлыг барагдуул !!!!!!!

12  |  0
Top