Зэвсэгт хүчний 123-р ангийн ахлах ахлагч Э.Даваажамц Ховд хотоос Улаанбаатар хот хүртэл гүйж, нэгэн өвөрмөц дээд амжилт тогтоохоор Ховд хотоос 2021.06.02-нд гүйлтэа эхлүүлсэн. Тэрбээр 15 дахь өдрөө гүйж байна.
Ховд аймаг, Улаанбаатар хотын чиглэлийн 1500 км замыг явган туулж, онцгой амжилт гаргах мөрөөдөлтэй яваа ахлах ахлагч өнөө өглөөний /2021.06.16/ байдлаар 619 км замыг туулаад байна. Тэрбээр энэ хугацаанд Ховд, Говь-Алтай аймгийг туулан өнгөрч, Баянхонгор аймгийн нутаг дэвсгэрт орж ирээд байгаа юм.
Ахлах ахлагч Э.Даваажамц орчин цагийн Зэвсэгт хүчний 100 жил, ирэх онд түүхт 100 жилийн ойтойгоо золгох Зэвсэгт хүчний 123 дугаар ангидаа жирийн нэгэн алба хаагчийн хувиар бэлэг "барьж", цэргийн алба хаагчдын тэсвэр хатуужил, эр зоригийг олон нийтэд харуулж, цэрэг хүн өмнөө тавьсан зорилгоо хэрхэн биелүүлдгийг ч "ойлгуулахаар" зорьжээ.
Тэрбээр долоодугаар сарын 10-ны өдрийн "Төрийн далбааны өдөр"-т зориулсан цэргийн ёслолын жагсаалын дараахан жанжин Д.Сүхбаатарын талбайд орж ирэхээр төлөвлөн гүйж байгаа юм. Түүнд гүйлтийн бус цагаар дэмжлэг үзүүлэхээр түүний гэргий, хадам ах нь болон Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн эмч ажиллаж байна.
Сэтгэгдэл ( 3 )
Өмссөн хувцасыг нь харахад энэ хүн гүйгээгүй юм шиг харагдаж байна. Гүйлтийн гутал хувцас биш байна. Гүйлтийн биш ийм гутал хөл цэврүүтүүлдэг. Тэгэхээр зүгээр гүйж байгаа юм шиг зургаа даруулаад машинаар өдөрт 40 орчим км яваад байгаа бололтой. Түүний гүйлтийг сурвалжлах баг байхгүй нь гүйж байгаа баталгаагүй гэсэн үг. Залилан хийж байгаа бололтой.
Наадам болохгүй ээ Одоо буцаад гүй харь.
Сайхан юмаа. Тэвчээр хатуужлыг жинхэнээр нь харуулах нь дээ. Цэрэг хувцас, аранз гээд л бүх юмтайгаа гүйж байгаа юм бна. Амжилт