Цар тахлын нөхцөл байдал хүндэрч, өдрөөс өдөрт халдварын тоо нэмэгдсээр байгаа энэ үед Баянзүрх дүүргийн Онцгой комисс Иргэд, ААН-үүдтэй хамтран ажиллаж, дэмжлэг туслалцаа авах хүсэлтэй байна.
Үүнд:
- Коронавирусын халдвар авсан жирэмсэн эхчүүд болон эмнэлэгт хэвтэн эмчлүүлж чадахгүй иргэдийг эмчилж ор дэлгэх зорилгоор нэгэн зэрэг 30-100 хүн хэвтэн эмчлүүлэх боломжтой буудал, оюутны байр гэх мэт том талбай бүхий обьектоор туслалцаа үзүүлэхийг иргэд, аж ахуй нэгжүүдээс хүсэж байна. (Өдрийн 3 хоолтой, 1 хоногийн 50.000 төгрөг)
- Коронавирусын эсрэг хийж буй тэмцэлд эрүүл мэндийн салбарын эмч, эмнэлгийн ажилтан алба хаагчдын хувьд хүний нөөцийн хомсдолд орсон учраас сайн дураараа нэгдэж, хамтран зүтгэх мэргэжлийн эмч, сувилагч, тусгай чиг үүргийн алба хаагчдаас тусламж хүсэж байна. (Тандалтын баг, Шуурхай баг, Эмнэлэгт ажиллахаас хамаарч өдрийн 30.000-50.000 төгрөг)
- Коронавирусын батлагдсан тохиолдолд тандалт хийхэд Starex, Delica гэх мэт дунд оврын автомашины туслалцаа шаардлагатай байгаа бөгөөд иргэд, аж ахуй нэгжүүдээс туслалцаа хүсэж байна! (1 хоногийн 50.000 төгрөг)
Цар тахлын амаргүй үед иргэдийн эрүүл мэнд, аюулгүй байдлын төлөө хоёргүй сэтгэлээр хамтран зүтгэх хүсэлтэй иргэд, аж ахуй нэгжүүд доорх утсаар холбогдоно уу.
Утас: 51-266368, 95956993, 80382858
Баянзүрхчүүд хамтдаа хүчтэй!
Сэтгэгдэл ( 0 )