Сөүл-Улаанбаатар чиглэлийн нислэгээр 170 иргэн ирлээ

2021 оны 06 сарын 17

Сөүл-Улаанбаатар чиглэлийн агаарын хөлөг өчигдөр /2021.06.16/ 19:23 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардлаа.

Тус нислэгээр 170 иргэн ирж,  2-р эмнэлэг, Вайтхаус, Ибис, Туушин, БиЖи, Майсон, Намуун зочид буудлуудад тусгаарлалаа.

Мөн дархлаажуулалтын бүрэн тундаа хамрагдаад 14 хоносон болон коронавируст халдвараар өвчлөөд эдгэрсэн 31 иргэнийг гэрийн ажиглалтад шилжүүлээд байна гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top