ОЛОН ӨНГӨ: Шагнал

Автор | Zindaa.mn
2021 оны 06 сарын 18

Өнгөрсөн өдрүүдэд олон хүнийг шагнав даа. Төрийн одон, медаль, баатар, тэр ч бүү хэл “алдарт эх”-ийн одон хүртэл энгэртээ гялалзуулсан хүмүүс талбайгаар нэг байгааг харсан л байх. Гэхдээ шагнал гэдэг юу юм бэ гэдэг нэг хэрэг. Үхсэний дараа хамба хилэн тавцан дээр гялалзуулах төмөр биш сайжруулсан пластик уу, бүр эсвэл насаараа мачийтлаа хөдөлмөрлөчихөөд хадан гэр рүүгээ ойртохдоо сэтгэлээ тайтгаруулдаг эд үү. Бүр эсвэл амьд байхдаа нэгэндээ гайхуулах чимэг төдий зүйл үү. Бид чухам ямар нийгэмд амьдраад байгаа гэдэгтээ эргэлзтэл болсон болоогүй олон медаль баруун, солгоогүй цацав.

Сонгож аваад замнаж байгаа нийгэм бол элдэв одон, медаль бус төрийн оролцоогүй бизнесээ авч яваад элдэв татвараар дарамтлахгүй, төрийн хүнд суртлаар үргээлгүй зүгээр л аж төрөх нийгэм юм. Та зүтгээд л байвал нийгэм нь “шагнаад” л байдаг тийм л нийгэм. Энд дурдаж байгаа шагнал гэдэг бол бусдын гар хараад байхааргүй, сонгуулийн өмнөх хэдэн төгрөгт хууртаад байхааргүй тийм зүйл юм, уг нь. Гаднын хэдэн улсаар яваад үзсэн хүн мэднэ дээ. Португалийн од Криштиану Роналду жишээ нь Португалийн “спортын гавьяат тамирчин”, “хөдөлмөрийн баатар” ч биш. Амазоны Жефф Безос “аж үйлдвэрийн гавьяат ажилтан” биш. Илон Маск жишээ нь “хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон” ч үгүй.

Тэдэнд медалийн ч хэрэг байхгүй. гавьяаг нь түмэн мэддэг, төр нь медалиар хууралгүй ойлгож байгаа учраас тэр. чухам шагнаад байгаа нь мэдэгдэхгүй шагнал гэдэг зүйл пост коммунист хэдэн улсуудад, умард солонгос, БНХАУ-д бас мань мэтэд үлджээ. 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(66.181.184.50) 2021 оны 06 сарын 21

Энэ хараал идсэн новш бушуу тонил ялаа үүрээд дээлээ нөмрөөд яв

0  |  0
Хараал ид(66.181.184.50) 2021 оны 06 сарын 21

Бяхлуур хар мөртэй сэжигийн новш юма бурхан брлсон хүмүүсийн ар гэи нь гомдолтой бгаа тэр тоолонгоор нүглээ үүрэх бно Одоо болтол одон медалийг тараасаар өгөх ёстой хүмүүсдээ өгөхгүй байж юун надны хүнд вэ хараал ид

0  |  0
Зочин(202.9.46.1) 2021 оны 06 сарын 18

Ерөнхийлэгч Баттулга оролцсон юм болгон яагаад утгаа алдаад байдаг юм бэ.зориуд эмх замбараагүй ёс зүйгүй увайгүй байдлыг өөгшүүлээд байх юм шагнал өгөхдөө хүртэл хүн болгоныг шагнаж байх шиг бас дээр нь олон хүн шавуулж өвчин тарааж ч байх шиг.

0  |  0
Ганаа(66.181.165.92) 2021 оны 06 сарын 18

Шагнал утгаа алдаад байна

0  |  0
Top