Сэлэнгэ аймгийн Орхонтуул сум.
Хоёр хоногийн өмнө коронавирусний улмаас хязгаарлалт тогтоосон сумын төвийг та харж байна. “Ногоон бүс” байсан суманд халдварын анхны тохиолдол бүртгэгдсэн тул ХӨЛ ХОРИО тогтоожээ. Нэг ч хүн халдвар, хамгааллын дэглэм зөрчихгүй, гэрээсээ гарахгүй, жинхэнэ “Хөл хорио”, жинхэнэ хариуцлагыг Орхонтуул сумынхан харуулж байна.
Сэлэнгэ аймагт анх халдвар илэрснээс хойш өчигдрийг хүртэлх хугацаанд 702 тохиолдол бүртгэгдээд байгаа бөгөөд зургаадугаар сарын 15-ныг хүртэл Орхонтуул суманд нэг ч хүн коронавирусний халдвар аваагүй, “Ногоон бүс” байсан юм.
Хоёр хоногийн өмнө тус сумын Баянцогт багийн малчин өрхийнд сэжигтэй тохиолдол илэрч, PCR шинжилгээгээр батлагдсан тул сумын хэмжээнд зургаадугаар 15-18-ны хооронд 72 цагийн хугацаатай хязгаарлалт тогтоожээ.
Сумын тандалтын баг Баянцогт багт батлагдсан тохиолдлын ойрын хавьтлуудыг тандах явцад дахин дөрвөн тохиолдол нэмж илэрснээр нийт таван тохиолдол тус суманд бүртгэгдээд байна.
Сумын онцгой комиссын болон шуурхай штабын гишүүд, сургууль, цэцэрлэгийн багш нар сумын төв болон тосгонд хязгаарлалт тогтоосон хугацаанд иргэд, хүүхэд, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд хяналт тавих эргүүлийг хуваарийн дагуу хийж байгаа бөгөөд сумын иргэн бүр тэдний шаардлагыг биелүүлэн, хөл хорионы дэглэмээ мөрдөж байгаа нь халдварыг хумих хамгийн сайн үлгэр жишээ болж байна.
Сэтгэгдэл ( 3 )
Хурдан вакцинаа хийлгэх тал дээр сурталчилгаа зохион байгуулмаар байх юм. Мянга хориод энэ хүмүүс чин халдварт өвчин хэрхэн дамждаг, хэрхэн сэргийлэх талаар ямар ч мэдлэг болловсрол алга. Мэдлэг боловсролд нь зориулсан мэдээлэл сурталчилгаагаа сайн явуулах хэрэгтэй ээ байнаа. Энэ талаарх мэдээлэл олгох нэвтрүүлэг сурталчилгаа бүүр зогсчихлоо
Сайн муу юмны түрүүнд явдаг төрийн албан хаагчидаа хайралж яваарай манайхан.дээр нь иргэд маань ухамсартай байж энэ аюуль өвчнийг даван гарна.бүгдэд нь ажлын амжилт хүсье.
Яг л 2020 оны хаврын манай улсын байдал харагдаж байна, сүржигнэж сүржигнэж хорьж хорьчихоод яг тайвширдаг үе дээр нь халдвараа тавиад туучихдаг юм шүү дээ, хэтэрхий их бас хэтэрхий эрт сүржигнэчихсэн болохоор хүмүүсийн цочироо нь гарч хэнэггүй нь ихэсдэг юм шүү,