МЗХ: Шилдэг нийтлэлийн уралдаан зарлалаа

М.Тэнүүн | Zindaa.mn
2021 оны 06 сарын 17

Азийн анхны залуучуудын байгууллага Монголын Залуучуудын холбооны 100 жилийн ойд зориулан сэтгүүлч, нийтлэлчдийн шилдэг бичлэг, нийтлэлийн “Миний мэдэх МЗХ-өчигдөр, өнөөдөр, маргааш” шилдэг нийтлэлийн уралдаан зарлаж байна.

1921 онд Бошгыг халах залуучуудын эвлэл нэртэйгээр анх байгуулагдан Монголын хувьсгалт залуучуудын холбоо (МХЗЭ) Монголын Залуучуудын Холбоо (МЗХ) түүхэн 100 жилийнхээ хугацаанд Монголын залуучуудыг түүчээлэн нэгэн зууны түүхийг бүтээсэн билээ. Анх байгуулагдсанаас эхлээд нэгдэлжүүлэх хөдөлгөөн, атар газар эзэмших, Эрдэнэт, Дарханы их бүтээн байгуулалт Монголын шинэ үеийн түүхийн цаг үе болгонд манлайлж ирсэн байгууллагын хувьд бичих, дурсах зүйл их. Энэ утгаараа Энэхүү түүхт ойг угтуулан Монголын Залуучуудын холбооны түүхэн уламжлал, үнэт зүйлс болон цаашид хийж хэрэгжүүлэх ажил, алсын харааг тодорхойлоход санал болгохуйц санаа дэвшүүлсэн шилдэг нийтлэлийг шалгаруулах уралдаан зарлаж байгаа аж.

Уралдаан 14 хоног үргэлжилж, 2021 оны долдугаар сарын 1-ний 17.00 цаг хүртэл нийтлэлийг хүлээн авна.

Нийтлэл сонин сэтгүүлд нийтлэгдсэн бол цаасан хэлбэрээр, мэдээлллийн сайтад нийтлэгдсэн бол линк болон эх бичвэрийг бичигчийн товч танилцуулга, холбоо тогтоох хаягийн хамт ediamyf111@gmail.com цахим хаягаар илгээх. 

Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Бага тойруу-42. Монголын Залуучуудын Холбооны төв байр шуудангийн хаягаар илгээх буюу Монголын Залуучуудын холбооны төв байранд өгөх боломжтой.

Нийтлэлд

Монголын залуучуудын байгууллагын түүхэн бүтээн байгуулалт, үйл явцыг олон нийтэд танилцуулах,

Залуучуудын байгууллага цаашид хэрхэн хөгжих, ямар үйл ажиллагаа явуулах шаардлагатай байгаа талаар сэтгүүлч, нийтлэлч, олон нийтийн санаа бодлыг тусгасан байх бөгөөд бичлэгийн аль ч төрлөөр бичсэн болно.

Тавигдаж буй ганцхан шалгуур нь бичлэг, нийтлэл нь сонин сэтгүүл болон мэдээллийн сайтад нийтлэгдсэн байх ёстой.

Шагнал
 

  • Шилдэг нийтлэл-1 000 000 төгрөг
  • Шилдэг нийтлэлийн тусгай шагнал-2 тус бүр 500 000
  • Шилдэг оролцогчдод  100 000-200 000 төгрөгийн үйлчилгээний эрх олгох юм байна.

Утас: 77771313, 99049247

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top