СХД: Газар чөлөөлсөн 17-р хорооны тохижилтын ажил маргааш эхэлнэ

Автор | Zindaa.mn
2021 оны 06 сарын 17

Сонгинохайрхан дүүргийн 17-р хороо Өнөр бүсийн арын зам дагуух газар чөлөөлсөн талбайн тохижилтын ажлын зураг төсөл бэлэн боллоо.

Өнөөдөр /2021.06.17/ тус талбайд Улаанбаатар хотын Ерөнхий менежер Т.Гантөмөр, дүүргийн Засаг дарга Н.Алтаншагай, УБЗАА-ны Хотын тохижилт, цэцэрлэгжүүлэлтийн хэлтсийн дарга М.Гансэлэм, Хот байгуулалт хариуцсан мэргэжилтэн А.Билэгжаргал нар зураг төслийн эцсийн хувилбартай танилцан, санал солилцлоо.

Тэд зөвлөлдөн тохижилтын ажлыг маргааш эхлүүлж, Улсын баяр наадмаас өмнө дуусгахаар төлөвлөлөө.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.55.188.37) 2021 оны 06 сарын 18

Зөв зөв. Иймэрхүү хэт их техникжилт бетонжилтыг байгалаар саармагжуулахгүй бол арай л хэтэрээд байна. Дээр нь машинд зориулсан хотын төвийн төмөр амбаарнуудыг бүгдийг буулгах тухай эртхэн захирамж гаргаж сануулга бичгээ тарааж эхлэх хэрэгтэй

0  |  0
Дурарраасдавэ(192.82.78.46) 2021 оны 06 сарын 18

Хэн энэнд хурандаа цол өгсөн юм бэ ?

0  |  0
Гэрлээ(66.181.178.32) 2021 оны 06 сарын 17

Ашгүйдээ. Амжилт хүсье.\n

0  |  0
Top