Амины үнэтэй шагнал, сонгууль ба торонд хашигдсан тагтааны үлгэр

Автор | Zindaa.mn
2021 оны 06 сарын 22

Хүмүүс өдөрт арав арваараа энэ орчлонг орхиж, 400 гаруй хүн ээж, аавдаа үнсүүлж чадсангүй, энхрий ханьдаа тэврүүлж амжсангүй, хамгийн эмтэрмээр нь эвий үрсээ үнэрлэж чадсангүй.

Өнөөдөр эмнэлэгт хэвтээд маргааш эдгээд гарна гэсэн итгэлээр тэд гэрийнхээ хаалгыг хаахдаа үүрд энэ хаалгыг дахиж нээхгүй гэдгээ мэдээгүй. Төр засгаас олон мянган хүнийг одон медалиар булж, Сүхийн талбай баглаа цэцэгсээр даруулсан энэ л халгим цалгим өдрүүдэд баярын мэнд дэвшүүлж нэгнээ үнсэж тэвэрсэн улсаар дүүрэн байлаа. Шагналын найр ч хавтгайрсан. Одонгоо авсан гурван ч ээж энэ хорвоогоос ковидын улмаас буцлаа. Амины үнэтэй шагнал гэж байдаг аа.

Сонгууль гэж бүхнийг зөнд нь хаяж, хуруу уншигч машинаар хэчнээн ч халдвар тараав. Спирттэй ариутгагчаар арчихаар ажиллахаа байчихдаг гээд мөнөөх хурууны хээ уншигч машиныг хуурай сальфеткаар арчсан болоод хэдэн мянган хуруу уншуулав. Энэ бол халдвар тархалтын гол цөм байсан гэхэд хилсдэхгүй. Бас л амины үнэтэй сонгууль аж.  Ямар ч үнэтэй албан тушаал, сандал ширээ вэ дээ. Ковидгүй зуны төлөө гэж өвөлжин, хаваржин хий хоосон мөрөөдөлд автуулчихаад хяналтаа алдсан халдварын бурууг ард иргэддээ чихээд хамаг юмыг тас хаахаар ярилцаж байна. Халуун зун чийгтэй байшинд хатаж гундан өнгөрөөх үү.

Хажуу гол руу ч алхъя гэх нь ээ хөл хорино гэх. Бид хороонд хашигдсан мал, шоронд хоригдсон ялтан биш шүү дээ. Гандангийн тагтаанд будаа хаяж өгөх шиг шагнал, сонгуулийг  хайр гамгүй цацаж суллачихаад эргээд торонд хашина гэх. Хөөрхий бидний ард түмэн нисэх ч эрхгүй, дүүлэх ч хүчгүй торонд дөнгөлөгдсөн тагтаа болжээ.

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ШАГНАЛАА ЗОГСОО (103.26.193.91) 2021 оны 06 сарын 22

ЭНГЭРТ НЬ ТӨМӨР ТЭМДЭГ ЗҮҮЛЖ, НАЙР НААДАМ ХАВТГАЙРСНААР ОЛОН ХҮН ЦУГЛАЖ ХАЛДВАР АВЧ, УЛМАА ПОКА ЧАО ГД ТЭНГЭРТ ХАЛИАД БАЙНА. ДЭВШИХ ГЭСЭН ХҮҮКИЙН СОНГУУЛЬ, БУУХ ГЭЖ БУЙ БААГИЙГИЙН ШАГНАЛ 2 Ч ОЛОН ХҮНИЙГ ЧАД ХИЙЛГЭЛЭЭ ДЭЭ

1  |  0
jlkl(122.201.31.8) 2021 оны 06 сарын 22

songuulia hiigeed odoo bid ylsan ta muusainuud uhnuu yana ymar hamaa baina? ard tumen gedeg bol zugeer l hun sureg bid tedniig mal shig l hashaad gereglene. chadaj b/a. odoo ard tumen chimeegui baih heregtei. hodoo yv arhia uu

0  |  0
Зочин (66.181.161.73) 2021 оны 06 сарын 22

Шагналаас болж корона тарсан юм биш Шагнал авагсдын тоо Хүрэлсүхийн хорин нэгэн аймагт хүн цуглуулсантай тэнцэхгүй нэг аймгийнхад хүрэх ч үгүй Сонгуулийн цугларалттаас л корона тархсан Гэхдээ гол нөхцөл УОКийн буруу шийдвэрээс үүдэлтэй Өвчлөгсдийг гэрээр нь эмчлэх шийдвэр буруу байсан шүү Өвчлөгсөд дэглэмээ барих хэд байхад барихгүй олон нийтийн газраар мөн маскгүй явж халдвар тараагсад бга нь тодорхой Орц сууцандаа халдвар тараах Бухимдаж гомдохдоо халдвар тараах

0  |  0
Ард(202.126.89.76) 2021 оны 06 сарын 22

Наад үгээ тэр Жээнкоодоо хэл.

2  |  2
Top