Дэслэгч Б.Тэнгис “Хүндэт донор” боллоо

2021 оны 06 сарын 22

Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 69 дүгээр ангийн салааны захирагч, дэслэгч Б.Тэнгис “Хүндэт донор” боллоо.

Тэрээр Онцгой байдлын албанд 11 дэх жилдээ ажиллаж байгаа бөгөөд  2013 оноос хойш 8 дахь жилдээ цусаа хандивлаж байна.

Энэ хугацаанд  14 литр цусаа хандивлан 100 орчим  хүний амь насыг авран хамгаалах үйлсэд хувь нэмрээ оруулсан юм гэж Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top