Хяналт, шалгалтаар Багануур дүүргээс 15 зөрчил илрүүлжээ

2021 оны 06 сарын 22

БАГАНУУР ДҮҮРЭГ ДЭХ МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ХЭЛТСИЙН ХАЛДВАРААС СЭРГИЙЛЭХ  ҮЙЛ АЖИЛЛАГААНД ХИЙГДЭЖ БУЙ ХЯНАЛТ ШАЛГАЛТ

2021 оны 06 дугаар сарын 21-ний өдөр Багануур дүүргийн 21 объектыг хамруулан шалгалтыг гүйцэтгэж, 15 зөрчил дутагдал илрүүлж, 6 буюу 40%-г нь арилгуулж ажилласан байна.

1.2. Багануур дүүргийн"Багануур сувилал" ХХК, 18 дугаар байр 1 айл өрх, "Багануур зүүн өмнөд бүсийн Цахилгаан түгээх сүлжээ" ТӨХК зэрэг нийт 3 объектын 1100м.кв талбайд Голомтын эцсийн халдваргүйжүүлэлтийг хийж, тухайн үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллалаа.
 
2. Хяналт шалгалтын чиглэлээр:
 
2.1. Хүнсний худалдааны газруудад хийгдсэн хяналт шалгалт:
 
Хүнсний худалдааны 7 объектын халдвар хамгааллын дэглэм, халдвараас сэргийлэх арга хэмжээний хэрэгжилтэд хяналт шалгалт явууллаа.Үүнд: Орох хэсэгт ажилтан болон үйлчлүүлэгчийн COVID 19 QR verity аппликейшнээр QR кодуншуулж, вакцины тун бүрэн авсан эсэх, эмнэлгийн магадлагааг шалган нэвтрүүлэх ажилтан томилж ажиллуулаагүй 6(Бидний дэлгүүр, Марал дэлгүүр, 25-р байрны мах, сүүний дэлгүүр, Баян уул, Ямбат хайрхан, Алтай дэлгүүр) Ажилтан, үйлчлүүлэгчдийн биеийн халууныг хэмжээгүй 2 / Бидний дэлгүүр, Баян байгаль дэлгүүр/ нийт 8 зөрчлийг илрүүлж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллалаа.
 
2.2. Хоол үйлдвэрлэлийн газарт хийгдсэн хяналт шалгалт:
 
Хоол үйлдвэрлэлийн 4 объектын халдвар хамгааллын дэглэм, халдвараас сэргийлэх арга хэмжээний хэрэгжилтэд хяналт шалгалт явууллаа. Ажилтан, үйлчлүүлэгчдийн биеийн халууныг хэмжээгүй 3 /Зөв хоолны клуб-1, Лора хоолны газар, Аавын хишиг, Зөв хоолны клуб-2/ Ажлын байранд 2 цаг тутамд агаар сэлгэлт хийгээгүй, механик агааржуулалтын системийн хэвийн үйл ажиллагааг хангаагүй газрын тоо 1 / Зөв хоолны клуб-1 нийт 4 зөрчлийг илрүүлж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллалаа.
 
2.3. Бусад газруудад хийгдсэн хяналт шалгалт:
 
Уурхайчин спорт хороо 1, Vip spinning 1, жолооны курс 1, Авто засвар 4, Амазон ломбард 1, Халуун ус 1, Ноён мод ХХК-1, нийт 10 объектын халдвар хамгааллын дэглэм, халдвараас сэргийлэх арга хэмжээний хэрэгжилтэд хяналт шалгалт явууллаа. Ажилтан, үйлчлүүлэгчдийн биеийн халууныг хэмжээгүй 3 / Найрамдал дугуй засвар, Амазон ломбард, 4-р хороо Халуун ус / нийт 3 зөрчлийг илрүүлж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллалаа.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top