Грек, Туркийн эрэгт газар хөдлөлт болжээ

Автор | Zindaa.mn
2021 оны 06 сарын 22

Грек, Туркийн эрэгт 5.2 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ.

Европ-газар дундын тэнгисийн газар хөдлөлтийн төв (EMSC)-өөс мэдээлснээр газар хөдлөлтийн голомт нь Грекийн Кефалос хотоос 46 км-ийн зайд, Туркийн Айдын хотоос 182 км-т 2 км-ийн гүнд байжээ.

Газар хөдлөлтийн үеэр хүний амь нас эрсэдсэн гэх мэдээлэл одоогоор алга байна. Бусад хохирлын талаар ч мэдээлэл гараагүй аж.

Үүний өмнө Шинэ Зеландад 6.3 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top