Нийслэлийн хот тохижилтын газраас “1921-2021” он буюу Ардын хувьсгал гэж, цэцгээр урласан бичвэр бүхий цэцэгт мандал бий болголоо.
“ХОТ ТОХИЖИЛТЫН ГАЗАР" ОНӨААТҮГ-ын Ногоон байгууламжийн албаны цэцэрлэгч нар Нийслэлийн төв талбайн Д.Сүхбаатар жанжины хөшөө тойруулан Ардын хувьсгалын 100 жилийн ойн Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан “1921-2021” он буюу Ардын хувьсгал гэсэн цэцгээр урласан бичвэр бүхий цэцэгэн мандалд зориулан олон төрлийн гоёлын Эрвээхий, Хун цэцэг, Астра, Хилэн зэрэг 15 000 ширхэг цэцэг тарьсан юм.
Түүнчлэн төв талбайн гэрэлтүүлгийн 16 цамхагт зургаан өнгийн 64 савтай цэцэг мөн Хонхтой цэцэрлэгт хүрээлэнгийн өмнө хэсэгт 26 саванд гоёлын /нийт 2340 / ширхэг цэцэгс тарьж хотынхоо үзэмжинд өнгө нэмлээ.
“Хот тохижилтын газар” ОНӨААТҮГ-ын дарга Б.Мөнхцэцэг мөн “Хот тохижилтын газар” ОНӨААТҮГ-ын орлогч дарга Д.Батболд нар байгууллагын албадын дарга нартай уулзаж, ажлын явц болон цаашид анхаарч ажиллах асуудлыг хэлэлцэж заавар зөвлөмж өглөө.
Сэтгэгдэл ( 3 )
Taalagdajgyi bna.Sputnik l oruulj ir
Сталины үеийн коммунист дэглэмийн загварыг санагдуулж байна.
ЭМ-ийн САЙДАА ЯАГААД ИРГЭДИЙН 2 ДАХЬ ТУНГ СОНГУУЛЬД ХЭРЭГЛЭВ ЭЭ ???