“Гамшгаас хамгаалах сургалтын танхим”-ыг байгууллаа

2021 оны 06 сарын 23

Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газраас “Дэлхийн Зөн Монгол” ОУБ-ын санхүүжилтээр “Гамшгаас хамгаалах сургалтын танхим”-ыг  байгууллаа.

Сургалтын танхим нь аж, ахуйн нэгж, байгууллагын ажилтан, алба хаагч, иргэдэд зориулсан “Гамшиг, ослоос урьдчилсан сэргийлэх танхим”, сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын сурагчдад сургалт зохион байгуулах зориулалттай “Аврагч мазаалайн-Аюулгүй өрх” танхимуудтай.

Ингэснээр нэг дор 20-80 хүнд сургалт зохион байгуулах бөгөөд хүүхэд, залуучууд, иргэдэд болзошгүй гамшиг ослоос урьдчилан сэргийлэх, гамшиг ослын үед өөрийгөө болон бусдын амь нас, эрүүл мэндийг хамгаалах мэдлэг, чадварыг олгох боломж бүрдээд байна гэж Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top