Улаанбаатар хотын агаарын чанарын хүйтний улирлын төлөв байдлын мэдээллийг ЦУОЧШГ-аас өнөөдөр /2021.06.23/ "Агааг нэг" агаарын бохирдлыг бууруулах хамтын ажиллагааны нээлттэй платформ дээр гаргалаа.
Улаанбаатар хотын агаарын чанарыг гэр хороолол, автозам, орон сууцны хороолол, үйлдвэрийн дүүрэг орчмын 15 цэгт агаар бохирдуулах бодис болох хүхэрлэг хий (SO2), азотын давхар исэл (NO2), РМ2.5, PM10 тоосонцор, нүүрстөрөгчийн дутуу исэл (CO), озон (О3) болон цаг уурын үзүүлэлтүүдийг автомат багажаар тодорхойлдог.
2020-2021 оны хүйтний улирал буюу 2020 оны 10-12, 2021 оны 1-4 дүгээр сарын Улаанбаатар хотын агаар дахь агаар бохирдуулах бодисын дундаж агууламжийг өмнөх оны мөн үеийн дундаж агууламжтай харьцуулахад PM2.5 тоосонцор 4 мкг/м3-ээр буюу 6%, PM10 тоосонцор 5 мкг/м3-ээр буюу 5%-аар, азотын давхар исэл 10 мкг/м3-ээр буюу 19%-аар тус тус бага, хүхэрлэг хий 47 мкг/м3-ээр буюу 72%-аар их байлаа.
Бохирдуулах бодисын нэр |
Агаарын чанарын стандарт
MNS 4585:2016 |
Дундаж агууламж, мкг/м3 | |
Хүлцэх агууламж, мкг/м3 | 2019 оны 10-12-р сар, 2020 оны 1-4-р сарын дундаж | 2020 оны 10-12-р сар, 2021 оны 1-4-р сарын дундаж | |
PM2.5 тоосонцор | 50 | 64 | 60 (6%↓) |
PM10 тоосонцор | 100 | 112 | 107 (5%↓) |
Азотын давхар исэл, NO2 | 50 | 52 | 42 (19%↓) |
Хүхэрлэг хий, SO2 | 50 | 65 | 112 (72%↑) |
Өмнөх онтой харьцуулахад * ↓ бага; ↑ их;
Сэтгэгдэл ( 3 )
МАН ИНГЭЖ Л АГААРЫН БОХИРДОЛЫГ БУУРУУЛЖЭЭ \n УГААРААР ҮХСЭН ИРГЭД ХАРАМСАЛТАЙ ЮМ ДАА . МАН ЧИ АРДЫН ЗОВЛОНД ЦАДАХ БОЛООГҮЙ ЮУ ГЭЖ АСУУМААР БАЙНА ДАА .
Гэр хорооллын айлуудыг нутаг заан буцаа.Саяын үерээр урсан орж ирсэн ус шал ӨМХИЙ.ЭНЭ ХОТ ЧИНЬ ХӨРСНИЙ БОХИРДОЛ ГЭЭЧ ЧИНЬ УТААНААС ЧИНЬ АЮУЛТАЙ БОЛЧИХООД БАЙНА
Энэ бол Күүкийн бүрэн бүтнээр нь хийсэн ганц ажил нь ээ