Жуулчин тээврийн нислэгийн тоо, давтамж, чиглэлийг нэмнэ

2021 оны 06 сарын 23

Монгол Улсын Засгийн газрын өнөөдрийн /2021.06.23/ ээлжит хуралдаанаар жуулчин тээврийн нислэгийн тоо, давтамж, чиглэлийг нэмэхээршийдвэрлээ.

Агаарын тээвэр болон аялал жуулчлалын салбарыг харилцан уялдаатай өргөжүүлэн хөгжүүлэх чиглэлээр 2024 он хүртэл хамтарсан төлөвлөгөө гаргаж ажиллахыг сайд Н.Уртнасан, Л.Халтар нарт даалгав.

Жуулчин тээврийн нислэгийн тоо, давтамж, чиглэлийг нэмэх зорилгоор зохион байгуулалтын цогц арга хэмжээ авахаар боллоо. Шаардлагатай бол зарим чиглэлд хямд үнээр нислэг хийхэд тээвэрлэгч компаниудад дэмжлэг үзүүлэх, шинээр нислэгийн чиглэл нээх, жуулчин тээврийн нислэгийн зөвшөөрлийг эрт олгож байх зэргийг холбогдох албан тушаалтнуудад даалгав.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(103.111.68.3) 2021 оны 06 сарын 23

шал худлаа юм яриад новш

0  |  0
Top