“Хоёр эхнэртэй” байх асуудал сүүлийн өдрүүдэд хүчтэй яригдаж эхэллээ. Энэ зүйл анх яригдаж байгаа юм биш л дээ.
Хууль дүрмэнд ч батлагдаад хүчээ авчихсан зүйл байхгүй. Гэхдээ хэсэг хугацааны давтамжтайгаар үе, үе олны ярих сэдэв болж байгаа нь нийгэмд “хоёр эхнэртэй байх” нууцхан шаардлага байгааг илтгэх. Үүнийг ч гэрчилж, хэдэн жилийн өмнө УИХ-аар Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэх үеэр “Хоёр эхнэр”-ийн асуудал хүчтэй яригдаж эхэлсэн. Даарин дээр давс гэгчээр тухайн үед УИХ-ын гишүүн С.Одонтуяа өөрийн цахим хуудаснаа “Гэр бүлийн тухай хуульд яг үнэндээ хоёр эхнэртэй болох санал эрчүүдээс их ирж байгаа гээд бод доо” гэж жиргэсэн нь энэ асуудал өндрөө авахад хүргэж байв.
Үүнээс үндэслээд үзэхэд “Хоёр эхнэртэй байх” яриа ор хоосон яриа биш ажээ. Угаасаа энэ асуудал урьд өмнө яригдаж л байсан. Бүр Үндсэн хуулиар хүлээн зөвшөөрөх гэж байсан удаа буй гэнэ. Энэ талаар нэрт сэтгүүлч, МУСГЗ Г.Дашрэнцэн агсан “Хоёр эхнэртэй байхыг Монгол Улсын Үндсэн хуулиар зөвшөөрөх шахсан нь” нийтлэлдээ ингэж бичиж байжээ.
Тэрээр “…Шинэ үндсэн хууль баталж байх үед ийм нэгэн явдал үнэхээр болжээ. Орос эхнэртэй байсан Ху намын улс төрийн товчооны гишүүн асан нэг том дарга Үндсэн хууль баталж байгаа нутгийнхаа депутатуудыг “Нэгдэлчин” зочид буудалд эргэж иржээ. Тэгээд л тэр том дарга депутатуудтай баахан архидаж нам төрийн тэргүүний, зовлон жаргал, шахалт хавчилтын тухай баахан ярив..Бас Монгол төрийн хар хайрцагны бодлогод тусгах саналаа ч ний нуугүй хэлжээ. Том даргыг ардын их хурлын депутатуудын удирдлагууд хүртэл хүлээн авч уулзаж үгийг нь сонсов. Оросын хараат бус төрийн бодлого явуулахад,төрийн тэргүүний эхнэрийн асуудал, үндэсний аюулгүй байдлын хэмжээний асуудал байжээ. Оросоос тусгаар улс болсон ч цаашид Орос ах нараа түшэхээс дагахаас өөр аргагүй. Тийм болохоор хашрууд мэргэн гарц олж, эхнэр авах бодлогыг хуульчилхаар тохиролцов. Чингис хаант Монгол улсынхаа эзэн хаан, угсаат ноёд, ер нь эр хүн олон эхнэртэй байсан уламжлалыг хүртэл хадгалхаар шийдэв. Цаашдаа нам засгийн томчууд хийгээд засаг хошуу, ноёд болох, аймаг ,сум багийн засаг даргын ашиг сонирхолыг харгалзах хэрэгтэй. Тэр мэргэн арга нь эр хүн хоёр эхнэртэй байж болохыг үндсэн хуулиар баталгаажуулах асуудал болов. Төрийн тэргүүн болсон хүн “Москвагийн шахсан” орос эхнэрийг авна биз. Харин бага хатнаа залуу монгол охидоосоо авахыг хуулиар баталгаажуулах Монгол ухаан сийлжээ. Ардын их хурлын депутатуудын чуулганы хуралдаанд хоёр эхнэртэй байхыг зөвшөөрүүлэх асуудал оруулах хувь хүн депутатыг олох асуудал хүнд байлаа. Тэгээд МХЗЭ-ээс нэр дэвшүүлж манай сумаас (Төв аймгийн Баян сум буюу Ардын их хурлын депутатуудыг сонгох 314 дүгээр тойрог) сонгогдсон Магсарбямбын Гантөмөрөөр хоёр эхнэртэй байж болно гэсэн хуулийн заалтыг чуулганы нэгдсэн хуралдаанд өргөн бариулах болжээ.
Үндсэн хууль хэлэлцэж байх ид үе. Нэг өдөр М.Гантөмөрийг хурлын дарга дуудаж ийм санал хураалга гэжээ. Гантөмөр ч юу ч бодолгүй санал хураалгажээ. Ардчилсан үндсэн хууль батлах гэж байхад юун фиодалын Монголын хоёр эхнэр яриад явчихваа гээд залуусын ширүүн эсэргүүцэлтэй тулгарчээ. Эл саналыг дэмжсэн ба эсэргүүцэгчдийн нэрээр хураалгаснаа хожим нь Гантөмөр үзүүлсэн юм. Нам төрийн тэргүүн, сайд, аймаг сумын засаг дарга, сум, нэгдэл, сангийн аж ахуйн дарга хийж байсан, хийж байсан, хийж байгаа хашрууд бүгд хоёр эхнэртэй байх нь зүйтэй гэж бүгд дэмжжээ. Харин санал гаргуулсан 80 шахам депутат тэр өдөр хуралдаан тасалсан байж. Хэрвээ хашрууд урьд орой нь хэтрүүлэн ууж олон депутатууд хурал таслаагүйсан бол эр хүн хоёр эхнэртэй байж болно гэдэг заалтыг төрийн бодлогоор Үндсэн хуулиараа зөвшөөрчихсөн улс болох байлаа…” хэмээн бичжээ.
Ингэхээр “Хоёр эхнэр”-ийн асуудал одоо ч ганцхан яригдаад байгаа юм биш. Аль 1990-ээд онд ч яригдаж байсан болж таарах нь. Эх түүхээ бодоод үзсэн ч олон эхнэрийн асуудал Монгол Улсад тийм ч шинэ зүйл биш. Тийм байхад ийм яриа гарч байгаа нь хий хоосон зүйл бус бөгөөд хэзээ нэгэн цагт “Хоёр эхнэртай байх хууль” батлагдахыг үгүйсгэхгүй. Хэрхэхийг цаг хугацаа харуулах биз.
Сэтгэгдэл ( 15 )
Энэ Одонтуяа л эхлээд хоёр нөхөртэй гэдгээ зарлачих аа. Бүсгүйчүүдэд туршлагаа хуваалц. Тэгээд дараа нь хуулийн төслөө өргөн барь даа. Одонтуяа гуай.
Жинхэнэ феодалын Монгол улс болоход ойрхон байна
Er ni bol bayachuud hurungutei humuus ni bol shuud 2 ehnertei bolno, tegeed deerees ni nuudgainuudtai. Archaagui, amidralaa avch yavj chadahgui heded ni ganz ch ehner oldohoosoo ungurnu duu. Bayan erchuuded bol bolomjiin l baih baih. Harin ami amidralaa arai yadan zalguulj yavdag erchuuded bol ehner oloh gej argaa barsan ajil bolno doo
Өөр хийх юм байхгүй юу
Manaid ogt hereggvi balairal. Tsag veteigee ongoroo l biz. Odoo, ireedvid bvr hereggvi
Энн сайтын эзэн нөгөө уйлдаг гар бас хоёр эхнэртэй болох санаатай кккк
2 эхнэрийг ч яахав, нэг юм аргалаад байж болох байх, ганц хадам эхийгээ яайя гэж байхад дахиад нэг хос хадам амьдралд ороод ирвэл бүр балрах бус уу. Эсвэл 2 эхнэрийг зөвшөөрнө, бусад дайврыг нь үл зөвшөөрнө гэж хуульчилчихмаар...
Ehneruud yah ve... Huuhduud hoorondoo alatsaad shorongoor duuren huuhduud bolno doo...Shoroogoor duuren huur bolno doo.zuvshuuruugui baihad 2-3 ehnertei baigaa banzalnuud zuvshuurchihluur 4-6 yanhan avna daa.... Huuhnuuded uursdud ni ih uchir bii. Huuhnuud l biuye biyesiinhee amidraliig suiruulj baidag shuu dee. Belen zelen yanhnuud odoo yahav olon ehneriin neg bolj chadval zol chin bolog
Хуцваа, монгол шиг арчаагүй улсад нэг хүүхэн 3 нөхөртэй байвал таарна. Монгол эрчүүл шиг тэнэг, юу ч хийж чаддаггүй, зүгээр л ходоод гэдэснээс өөр юмгүй улч би лав мэдэхгүй юм байная
Хуцваа, монгол шиг арчаагүй улсад нэг хүүхэн 3 нөхөртэй байвал таарна. Монгол эрчүүл шиг тэнэг, юу ч хийж чаддаггүй, зүгээр л ходоод гэдэснээс өөр юмгүй улч би лав мэдэхгүй юм байная
Монгол эр хүн 3 эхнэртэй байх ёстой. Гэхдээ амьдралынхаа туршид. Энэ хууль батлагдвал пөөх паах гээд оркуудын хормойн замбараагүй амьдрал багасах сайн талтай юм. Амьдрал дээр 2 болон түүнээс дээш эхнэртэй хүмүүс олон байна даа. Тэр хүмүүсийн эрх зүйн байдлыг баталгаажуулах хэрэгтэй хууль юм. Хүн бүр авах албагүй. Тэжээж чадахгүй бол нэг ч эхнэр хэрэгггүй хүмүүс бас олон байгаа.
chadaj bga neg n avgel dee
Хоёр эхнэртэй болвол 2уланд нь байр авч өгнө, машин авч өгнө. Гарсан бүх хүүхдийн зардал,сургууль боловсролын төлбөрийг хариуцна. Тийм их хөрөнгө архи ууж хэвтэхээс өөрийг мэддэггүй монгол эрчүүдэд байна уу. Нэг байрандаа овооролдоод чихэлдээд хэвтэнэ дээ. Нөгөөдүүл нь ганц байрныхаа төлөө алалцаад хаха\nАрабын баячуудыг дуурайх гэж ядахымаа.
Тэгвэл эмэгтэйчүүд монголоос зайлах биз. Би лав гараад явахыг л бодно. Хаана хүний эрхийг дээдэлж байна тэр газар луу явна.
negiigee tejeej chadaxgyi xevtej