Юун наадах манатай, Монгол Улс 500 иргэнээ цар тахлаар алдчихаад байна.
Өнөөдрийн хувьд үүнээс ч олон хүн өвчний улмаас шаналж байгаа. Ард нь үлдсэн ар гэрийнхний сэтгэл санаа ямар байгааг төсөөлөхөд бэрх. Гэтэл УИХ-ын гишүүд, Соёлын сайдаасаа авахуулаад хүний амьнаас үнэтэй баяр наадам тэмдэглэхээр зөрүүдлэх болов. Гамшгийн үеийн нөхцөл байдлаа харж, ойлгож, ухаараагүй улсууд биднийг удирдаж байгаа нь илт.
Тэдэнд намын 100 жилээр гангарч, баярын медаль энгэртээ гялалзуулах л чухал байна. Үүнийг нь олон нийт эсэргүүцэн шүүмжилж, наадмын төсвөөрөө эмч мэргэжилтнүүдийн ажлыг хөнгөвчлөхийг хүсэв.
Өвчинд шаналж буй хэсэг нь эмчилгээнд бага ч атугай нэмэр болохыг шаардаж байгаа. Хариуд нь төрийн өндөр албан тушаалтнууд нүүдэлчний өв соёл, төрт ёсоо хүндэлдэггүй хэмээн чуулганы индрээс ээлж дараалан загнав. Тэдний тайлбарласнаар өвчинд дарлуулсан иргэд, тангаргаасаа няцаагүй эмч нар, орлогоо хаалгасан бизнес эрхлэгчид бөх барилдаж, морь уралдахыг хараад зовлонгоосоо ангижрах бололтой. Энэ мэтээр төгсөх ангийн сурагчдын элсэлтийн ерөнхий шалгалтыг хүртэл хойшлуулсан төр баяр наадмаа иргэдийнхээ амь наснаас илүүд үзэх болсон. Эдгээр үйл явдлуудаас дүгнэхэд, манай дарга яг галзуурсан байх. Галзуурахдаа хүний амиар наадаж галзуурч байна.
Сэтгэгдэл ( 7 )
Засгаас ЭМ-ийн салбарт өгсөн мөнгөнөөс замаас нь хулгайлж улс төрчдийг долдойддог Т.Мөнхсайханаас аюулт өвчнөөр тэнгэрт халисан 500-д хүмүүсийх сүнс өдөр шөнөгүй өр нэхэх болноо
Санаа зоволтгүй ээ.Муу үйл хийгчид удахгүй үйлээ үүрнээ. Цаг бусаар аюулт өвчнөөр халисан хүмүүсийн сүнс өдөр шөнөгуй төрлөө олтол Оюун-Эрдэнэ,Хүүк 2-ыг эргэх болноо.
Урд хошид бүү үзэгдэг. Энэ улс төрчдийн хурц хэлбэрийн галзуулал. Ганданд очиж зовлонгоо тоочвол энэ залзуурлыг бага ч болов нимгэлж өгөх болод уу? Бөө байсан ч яахав дээ
Эрхэмүүд өөрсөийгөө өргөмжилөх өвчин нь бүр залзуугийн онцг ноцтой хурц үед шилсээн..
Тиймээ тэд үнэхээр галзуурч байна
Тиймээ тэд үнэхээр галзуурч байна
Тиймээ тэд үнэхээр галзуурч байна