Дадлага сургуульд 34 алба хаагч оролцож байна

2021 оны 06 сарын 25

Онцгой байдлын ерөнхий газраас алба хаагчдын бэлтгэл, бэлэн байдлыг хангах, мэргэжлийн ур чадварыг нэмэгдүүлэх зорилгоор  зохион байгуулж байгаа “Уул хад, техникийн аврах ажиллагаа”-ны дадлага сургууль хоёрдахь өдрөө үргэлжилж байна.

Сургалтад Үндэсний аврах бригад, нийслэлийн Аврах анги, Уул уурхайн аврах ангийн 34 алба хаагч оролцож байгаа юм.

Тэрэлж Байгалын цогцолборт газрын “Бүүвэйт хад”-ны орчимд зохион байгуулагдаж байгаа тус дадлага сургуулиар алба хаагчид аврах олс ашиглан гарах, эрэн хайх, аврах ажиллагааг богино хугацаанд зохион байгуулах, нэрвэгдэгсдийг буулгах, нүүлгэн шилжүүлэх, аврагчид аюулгүй байдлаа  хэрхэн хангах талаар мэдлэгээ дээшлүүлж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top