Завьт эргүүлийнхэн усанд живж байсан иргэнийг аварлаа

2021 оны 06 сарын 27

Аврах ангийн дэслэгч Ж.Цолмонбаатар даргатай аврах бүлэг завьт эргүүлээр үүрэг гүйцэтгэж байхдаа өчигдөр /2021.06.26/ Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо Энхсаран сувиллын харалдаа Туул голд 29 настай иргэн М усанд живж байсныг  аврах ажиллагааг шуурхай зохион байгуулж, амь насыг нь авран хамгааллаа.

Ойрын өдрүүдэд хэт халалт үргэлжилж, иргэдийн голын эрэг дагуух хөдөлгөөн нэмэгдэж байна. Энэ нь голын усанд осолдож амь нас, эрүүл мэндээрээ хохирох эрсдэлтэй байгаа юм. Иймд голын эрэгт зорчихдоо аюулгүй байдлаа хангах, бага насны хүүхдийг хараа хяналттай байлгахыг онцгойлон анхааруулж байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин (64.119.21.95) 2021 оны 06 сарын 27

Эргүүлийнхэн д баярлалаа. Залуу ус уух хувьтай байжээ.

0  |  0
Top