Хөдөлгөөнт, завьт эргүүлийн бүрэлдэхүүн өнөөдөр /2021.06.27/ дөрвөн иргэнийг аварсан талаар Нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.
Нийслэлийн Засаг даргын 2021 оны “Үер, усны ослын аюулаас урьдчилан сэргийлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” А/457 дугаар захирамжийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд 06 дугаар сарын 27-ны өдөр Туул, Хэрлэн, Тэрэлж голын эрэг дагуу болон голоор хөдөлгөөнт завьт эргүүлээр Нийслэлийн Онцгой байдлын газар, Аврах анги, дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах ангиудын давхардсан тоогоор 57, Цагдаагийн байгууллагаас 5, Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын 5 алба хаагч, нийт 67 алба хаагч, 10 автомашин, 4 завьтай үүрэг гүйцэтгэж, голын усны ослоос урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг зөвлөмжийг 3984 том хүн, 2555 хүүхэд, нийт 6539 иргэнд өгч, 557 ширхэг гарын авлага материал тарааж, усны ослоос урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг зөвлөмж бүхий 1 минутын аудио бичлэгийг 20-30 минутын давтамжтайгаар чанга яригчаар нэвтрүүлж, ногоон бүсээс 1344 автомашиныг холдуулж ажиллажээ.
Үүрэг гүйцэтгэх хугацаанд голын усанд живж байсан 4 иргэний амь насыг аварч, голд суусан 4 автомашиныг татан гаргаж аюулгүй болгосон байна.
Сэтгэгдэл ( 0 )