“Хүчит шонхор” зах хүн амын аюулгүй байдлыг хохироох хэмжээнд байна

Автор | Zindaa.mn
2021 оны 06 сарын 29

-Санамсаргүй түүврийн аргаар 80 цэгээс арчдасын дээж авахад 62 дээжээс нь гэдэсний халдварт өвчин үүсгэгч enterbacterspp болон E.coli нян илэрчээ-


Мэргэжлийн хяналтын байгууллага, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас хүнсний аюулгүй байдлыг хангуулах чиглэлээр тогтмол хяналт шалгалт хийдэг. Энэ шалгалтын хүрээнд өнгөрсөн тавдугаар сарын 24-ний өдөр “Хүчит шонхор” худалдааны төвийн мах худалдан борлуулах цэгүүд, мах худалдаалахад оролцдог тодорхой хэсгүүдээс арчдасын дээж авч, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын төв лабораторид нян судлалын шинжилгээнд оруулжээ. Санамсаргүй түүврийн аргаар 80 цэгээс арчдасын дээж авахад 62 дээжээс нь гэдэсний халдварт өвчин үүсгэгч enterbacterspp болон E.coli нян илэрсэн байна. Аливаа нян буюу бактери хүний бие махбодийн бий болгосон шим бодисоор хооллодог. Ялангуяа “Хүчит шонхор” худалдааны төвийн цэгүүдээс илэрсэн дээрх нянгууд нь хоол хүнсээр дамжин хүний биед ороход гэдэсний өвчлөл, хоолны хордлого үүсгэх хор уршигтай. Үүнээс гадна хүний ялгадаст байдаг өвчин үүсгэгч нянгууд гэдгийг судлаачид тогтоосон байдаг байна.

Монголчууд махыг өргөн хэрэглэдэг, нийслэлд байдаг ганц махны зах нь “Хүчит шонхор”. Аль болох хямд үнээр өргөн хэрэглээний махаа авахын тулд иргэдийн голчлон очиж худалдаа хийдэг төв газар нь. Гэтэл “Хүчит шонхор” худалдааны төвийн мах зардаг лангуу, бод, богийн шуллагаа, бэлтгэлийн заал, дайврын заал, мах машиндах цэг, гадаа мах зардаг тээврийн хэрэгсэл, махны өлгүүр, мах зөөх тэрэг, хана, жин, халаад зэрэг тус газарт байж болох бүхий л цэгүүдээс нь гэдэсний халдварт өвчин үүсгэгч хүний ялгадаст байдаг нянгууд илэрсэн нь Монгол Улсын стратегийн хүнсний аюулгүй байдал, хүн амын эрүүл мэндэд ноцтой хохирол учруулахаар байна. Учир нь гэдэсний халдварт өвчин нь нийт халдварт өвчний 20 гаруй хувийг дангаар эзэлдэг. Хоол хүнсээр дамжих өвчний дэгдэлт сүүлийн жилүүдэд манай улсад нэмэгдэх хандлагатай байгаа. 2019 онд гэхэд Улаанбаатар хотод бүртгэгдсэн бактерийн гаралтай бусад хоолны хордлогот халдварын өвчлөлийг өмнөх онтой нь харьцуулахад 276 тохиолдлоор өссөн үзүүлэлттэй гарч, халдварын тохиолдол өндөр бүртгэгдэж байсан юм.

Гэдэсний халдварт өвчин, хоолны хордлогыг үүсгэгч enterbacterspp, E.coli нянгууд монголчуудын хоол хүнсний гол түүхий эд махыг худалдаалдаг хамгийн том захын өнцөг, булан бүрээс нь илрэх боломжтой байна гэдэг яах аргагүй ноцтой. Дээрх арчдасын шинжилгээг нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын төв лабораториос гадна “Хүчит шонхор” худалдааны төвийн өөрийнх нь итгэмжлэгдсэн лабораторид аль алинд нь хийж хариу тохирсон эсэхийг шалгасан ч үр дүн ойролцоо гарчээ. Энэ тухайд арчдас авах үйл ажиллагаанд хяналт тавьж оролцсон Мал эмнэлгийн хяналтын Улсын ахлах байцаагч Х.Мэндсүрэн “Фарма лаб гонс ХХК-ийн дотоод хяналтын хөндлөнгийн  гэрээт  лаборатори “Хүчит шонхор” худалдааны төвийн өдөр тутмын үйл ажиллагаанд дотоод хяналт шалгалтыг хийдэг. Энэ оны хоёрдугаар сард итгэмжлэл нь дөрвөн жилээр сунгагдсан, 10 орчим хүний бүрэлдэхүүнтэй лаборатори. Нийт тус худалдааны төвийн найман заалны 80 цэг шинжилгээнд хамрагдсан. Нэг хүний ажлын байрнаас 1-3 дээж авсан тохиолдол ч бий. Яг нэг гадаргуугаас зэрэг дээж авч тус лабораторидоо шинжилсэн. Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын төв  лабораторийн 21-946, 21-957 тоот шинжилгээний  дүнгээр 80 арчдасын дээжийн 62 дээжид, “Хүчит шонхор”-ын хариугаар 44 дээжид дээрх нян илэрсэн” гэдгийг мэдээлсэн юм. Монгол Улсын “Нян судлал, эд зүйлсийн гадаргуугаас арчдас авч шинжилгээ хийх тухай” MNS 6410:2018 стандартын шаардлагаар гэдэсний халдвар үүсгэгч нян илрэх ёсгүй байдаг. Тэгвэл тус нянгууд илэрсэн шинжилгээний үр дүнд үндэслэн “Хүчит шонхор” худалдааны төвөөс нян илэрсэн хэсгүүдийн үйл ажиллагааг хэсэгчлэн түр зогсоож, цэвэрлэгээ ариутгал хийлгэж, зөрчлийг түр хугацаанд арилгуулсан байгаа юм. Түүнчлэн цэвэрлэгээ, ариутгал халдваргүйтгэлийг хэрхэн хийх талаар заавар, зөвлөмж өгч, дотоод хяналтаа сайжруулж, их цэвэрлэгээ халдваргүйтгэлийг тогтмол хийж байхыг хатуу чанд баримтлахыг үүрэгджээ. Мэргэжлийн хяналтын байгууллагаас чиг үүргийнхээ хүрээнд хийж хэрэгжүүлэх арга хэмжээгээ авсан нь энэ. Гэсэн хэдий ч цаашдаа “Хүчит шонхор” худалдааны төвд ариун цэврийн шаардлага хангасан мах, махан бүтээгдэхүүнийг, ариун цэврийн шаардлага хангасан байдлаар худалдаалах уу гэдэг эргэлзээтэй хэвээр.

Нянгийн бохирдол илэрсэн лангуу түрээслэгчдэд Зөрчлийн тухай хуулийн дагуу торгууль тооцож, худалдааны төвийн талбай, заалуудад нэг удаа бүтэн ариутгал хийгээд ч энэ асуудал шийдэгдэхгүй. Хүний хэрэгцээний хоол хүнсэнд байж боломгүй нянгийн бохирдол дахиад ч илрэхийг үгүйсгэхгүй. Тиймээс “Хүчит шонхор” худалдааны төвийг монополиор мах худалдаалдаг байдлыг дахин авч үзэх цаг хэдийн болжээ. Өрсөлдөөнгүй монополчлол нь хэрэглэгчийн эрх ашгийг хойш тавьсан увайгүй, тоомжиргүй “хаанчлал”-д хүргэсэн ч юм бил үү. Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар, Мал эмнэлгийн ерөнхий газар, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам хүртэл энэ асуудалд ул суурьтай хандах ёстой. Үүнээс хойш хэрэглэгчийн эрх ашиг дахин дахин хөндөгдөж яав ч болохгүй.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 9 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Заагч(202.9.47.22) 2021 оны 07 сарын 01

Хог хужаанууд хорлож байгаа данжаадуудыг устгая

0  |  0
Zochin (66.181.179.242) 2021 оны 06 сарын 30

Hamgiin chuhal gazraa ontsgoi anhaaraach ee. Duuren get horoolol dund baidaga nursnii bohirdol gamshgiin baidald baigaa buur haasan h boloh bish uu MXEGazar anhaaraldaa avmaar yum.

0  |  0
Zochin(202.9.46.203) 2021 оны 06 сарын 29

Monopoly baidliig boliulaa.ene zavaan baidal baisaar l bsn.uurchlugduh eseh yneheer ergelzeetei.hirtei tostoi savantai aimshigtai sejgiin daavuu shig yumaar byh yumaa archaad l bgiin bilee??tusdaa hyrgeltiin gazruud tsever tsemtsger bj sain mah zarj hychit shonhriig darj avah yumsan.boldog bol dyyrgyydeer ijil turliin zahuudad huvaah heregtei.avahgyi haachdag yum gesen handlagtai.mahan deegyyree gishgeed l byh yum ni yneheer zavaan

0  |  0
дүгнэлт (202.9.46.34) 2021 оны 06 сарын 29

Далан давхрын оршуулгын газартай яг залгаа ш дээ. цогцосноос ялгардаг элдэв хорт бодисууд хүнсний бүтээгдэхүүнд шингэх магадлалтай заваан газар.

2  |  0
Zzzz(202.21.107.98) 2021 оны 06 сарын 29

Pizda haraal idsen hujaa naraas bolj baigaa. Mahaa hujaa nart atguulchihsan yum chin mongolchuudiig horloh gej baaj sheej yavdag biz sda nar

0  |  0
Гамшиг(59.153.115.61) 2021 оны 06 сарын 29

Санамсаргүй түүврийн аргаар 80 цэгээс арчдасын дээж авахад 62 дээжээс нь гэдэсний халдварт өвчин үүсгэгч E.coli нян илэрсэн байна.

0  |  0
Зочин (202.9.46.246) 2021 оны 06 сарын 29

ХҮЧИТ ШОНХОР ЗАХЫГ ӨӨРЧЛӨХ ЦАГ БОЛСОН.ҮНЭ Ч ХЯМД БИШ ХЭДХЭН ЧЕНЖ ХАНШИЙГ БАРЬДАГ.ЛАНГУУ ХООРОНДЫН ЗАЙ ХЭТ БАГА ШҮЛСЭЭ ҮСЧҮҮЛЭЭД ХАШХИРААД ЗОГСДОГ НЬ ИЛТ ШҮҮ ДЭЭ. БӨӨГНӨРӨЛ ҮҮСГЭДЭГ.ЕР НЬ МАХНЫ ЗАХЫГ МАШ ТОМ ЗААЛАНД МАШ ЦЭВЭР ОРЧИНД ЗАРАХ ЁСТОЙГ НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА АНХААРАЛДАА АВААЧ ЭЭ.

0  |  0
Juju (192.82.86.205) 2021 оны 06 сарын 29

Aa laa laa. Aimshig

0  |  0
Top