Наадмын үеэр ЕС ХОНОГ амрах ШИЙДВЭР гаргалаа

З.Тэмлүүн | Zindaa.mn
2021 оны 06 сарын 29

Баяр наадмын үеэр буюу долдугаар сард албан байгууллагуудыг ес хоног амраахаар болжээ. 

Тодруулбал, иргэд наадмын үеэр долдугаар сарын 10-18-нд буюу нийт ес хоног амарч, долдугаар сарын 24-ний бямба гарагт ажил цуглахаар боллоо. 

Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд Үндэсний их баяр наадмаар 11-15-нд амрахаар заасан байдаг. Харин энэ жилийн тухайд долоодугаар сарын 16-нд баасан гарагт таарч байгаа тул тус ажлын өдрийг долдугаар сарын 24-нд шилжүүлж, долдугаар сарын 10-18-ныг дуустал амрахаар Засгийн газар шийдвэрлэжээ. 

Ингэснээр баяр наадмын үеэр монголчууд 9-10 хоног амрах болж байна. Энэ хугацаанд хөдөлгөөний нягтаршлыг бууруулах, иргэдийг гэр бүлийн хүрээнд амрах нөхцөлийг бүрдүүлнэ гэж Эрүүл мэндийн сайд мэдээллээ. 

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(202.21.108.48) 2021 оны 06 сарын 30

УДААН ХУГАЦААГААР АМРАХ НЬ АРХИДАЛТ ГЭМТ ХЭРЭГ ЦАР ТАХЛЫГ НЭМЭГДҮҮЛЭХ АЮУЛТАЙ

0  |  0
зочин(202.21.108.48) 2021 оны 06 сарын 30

УЛСЫН БОЛОН АЙМГУУДЫН БАЯР НААДМУУДЫГ ЦУЦЛАХ ХЭРЭГТЭЙ ШҮҮ ДЭЭ. МАШ ОЛОН ХҮН ДОТНЫХОО ХҮМҮҮСИЙГ АЛДААД ШАНАЛАН ЗОВЖ БАЙХАД ХҮНЛЭГ БУС АРГА ХЭМЖЭЭНҮҮД ЗОХИОН БАЙГУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭЖ БАЙНА

0  |  0
САНЖАА(120.193.169.83) 2021 оны 06 сарын 29

Дэмжиж байна

2  |  0
САНЖАА Отгонжаргал(66.181.161.18) 2021 оны 06 сарын 29

Дэмжиж байна

2  |  1
Санжаа Отгонжаргал(66.181.161.18) 2021 оны 06 сарын 29

Дэмжиж байна

2  |  0
Top