2012 оны сонгуулийн үеэр гарсан “Нар” гээд дуу бий. Энэ дууны клипэнд нэг том дарга “Нар байхгүй шүү, нөхдөө” гэж хэлдэг. Түүн шиг төр засаг итгүүлэхийг хүссэн юмаа л ярьдаг. Ерөөсөө дэлхийн хаана ч хамгийн худалч хүнээр улстөрчид л тодордог юм шүү дээ. Бас тэд төрийн жолоог барьж удирддаг юм.
Эрх мэдэл гэдэг ямраасаа үл шалтгаалаад өөрийгөө хамгаалах зөнтэй байдаг. Хулгай, худал бүхнээ нуун дарна гэсэн үг. Мөн иргэдийн эрх ашигт үл нийцэх шийдвэр гаргах, ард түмнээ хохироосон бол хохироогоогүй гэж итгүүлэх гэх мэт. Жишээ нь, цар тахлын үеэр зарцуулж байгаа их хөрөнгөний ард мөн ч олон заваан юм бий дээ. Дээр нь КОВИД-оор нас барсан хүмүүсийг вакцингүй байсан гэж сийхгүй ярина. Харин манайханд нийтлэг байдаг итгэл бол “Төр засгийн албан тушаалтан тэгж хэлсэн болохоор тийм л байж таараа” гэдэг ойлголт юм.
Тиймээс энэ бүхнийг илчлэхийн тулд хүчирхэг хэвлэлийн байгууллагууд оршдог. Тэнд ажиллаж байгаа сурвалжлагчид итгэл үнэмшлийнхээ хүчээр эрх мэдлүүдтэй сөргөлдөж байдаг хэрэг. Дан ялангуяа өдөр тутмын сонин гэдэг өөрөө их онцлогтой. Бусдад сониноо зардаг болохоор уншигчдадаа үйлчилдэг байгууллага гэж ойлгож болно. Тал бүрийн эх сурвалжаар баталгаажуулж, үнэн гэдгийг тогтоохгүйгээр нийтэлнэ гэж үгүй. Ийм ч болохоор “Тэнд тийм юм биччихсэн байна”, “Тэр дарга тэгж яриад явна”, “Цахим орчинд нэг ийм мэдээ орчихсон байна, үнэн үү” гэж сонины редакц руу ханддаг хүн олон байдаг юм.
Төрийн үнэнг сониноор шалгаж байгаарай гэж хэлэх гээд ингэж нуршиж байгаа юм шүү.
Сэтгэгдэл ( 2 )
Монголын коммунист нам, коммунист засаглал сүүлийн 30 жилд нэг ч удаа ҮНЭН байгаагүй учраас дандаа худлаа амалж хуурч мэхэлсээр ирсэн бүлэг гэмт хэрэгтнүүд.
Yag unen.