Нисэх буудлыг нүүлгэн шилжүүлэх цуваа "Буянт-Ухаа"-гаас хөдөллөө

З.Тэмлүүн | Zindaa.mn
2021 оны 06 сарын 30

2021 оны долоодугаар сарын 4-нд Хөшигийн хөндий дэх "Чингис хаан" Олон улсын шинэ нисэх буудлын нислэг, үйлдвэрлэлийн үйл ажиллагааг эхлүүлэхтэй холбогдуулан бэлтгэл ажлыг хангах, нүүлгэн шилжүүлэлт хийх ажлыг нарийвчилсан төлөвлөгөөний дагуу зохион байгуулж ажилласаар байна. 

Өнөөдөр (2021.06.30) МИАТ компанийн нислэг, үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд ашиглагддаг тоног төхөөрөмж, овор ихтэй ачаа ачсан хүнд даацын 6 автомашин бүхий нүүлгэн шилжүүлэлтийн анхны их цуваа "Буянт-Ухаа" нисэх буудлын хамгаалалтын бүсэд байрлах Каргоны байгууламжийн урдаас шинэ нисэх буудлын зүг хөдөллөө.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зангараг(202.179.25.88) 2021 оны 06 сарын 30

Хурдны зам нь нурж унах бий дээ машин яваагүй байхад урт хагарал үүссэн байсан.

1  |  0
Ард(110.7.217.2) 2021 оны 06 сарын 30

7 сарын 4-нд зорчигчид хүлээн авна гэж байгаа. Өнөөдөр нүүж байдаг. Ёстой ойлгохгүй байна.

0  |  0
их цуваа(103.229.122.102) 2021 оны 06 сарын 30

6 машинтай их цуваа гэнүү

0  |  0
Top