Хүний харах эрхтэн нүд нь гэрлийг мэдэрч тархинд мэдээлэл дамжуулах үүрэгтэй. Дэлхийн хүн амын 55 орчим хувь нь бор нүдтэй бол нүдний өнгө удамшдаг. Нүд хамгийн хурдан эрхтэн. ердөө гуравхан өнгө хардаг. хүний нүд дүрсийг урвуугаар хардаг боловч тархи зөв болгож харуулдаг гээд нүдний талаар сонирхолтой баримт олон. Нүдээр нь хүнийг таньж шинжиж, хайрлан дурлах нь ч байна. Хараад ханашгүй сайхан нүдтэй хүн. Баярласан, гунигласан, уйлсан, инээсэн, айсан, ичсэн мэдрэмж бүхнээ нүдээрээ илэрхийлдэг. угаас гунигтай бүр хүйтэн нүдтэй. Цоглог, жавхаалаг нүдтэй. Хэлбэр, хэмжээ, харагдах байдал янз бүрийн нүдтэй хүмүүс дэлхий даяар амьдарч байна.
Ямар ч нүдтэй байсан харах эрхтэн нүдний биед гүйцэтгэх үүрэг адилхан. Тиймээс сайхныг хардаг нүдтэй байгаарай. Юм бүхэнд сайн, муу хоёр тал байдаг. Мууг нь биш, сайныг нь түрүүлж хардаг, урьтаж муугаар бодохоос илүү сайнаар бодох гэж хичээдэг, “сайныг ургуулдаг бүтээлч” нүдтэй байгаарай. Ирээдүйгээ инээмсэглэн төсөөлж, итгэж хүлээдэг сэтгэлийн тэнхээтэй “халуун дулаан” нүдтэй байгаарай. Аливаад буурьтай ханддаг сэтгэл амгалан, тайван жаргалтай нүдтэй байгаарай. Өөртөө хайртай ч бусдыг зовоодоггүй “аминч бус” нүдтэй байгаарай. хорвоогийн өнгийг гэрэлтэйгээр хардаг “эерэг” нүд бүхэнд эцэст нь баярлалаа гэж хэлье.
Сэтгэгдэл ( 0 )