Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас цэнхэр, ягаан тасалбар шалгалтын үед илэрсэн зөрчлийг арилгуулах дараах зөвлөмжийг өглөө.
- Хөрөнгө оруулалтын эрхийн бичгээр дамжуулан иргэдийн эзэмшсэн хувьцааны ногдол хувь, ногдол ашгийн мөнгийг тус тусад нь бүртгэл хөтөлдөг болох
- Харилцагчийн буюу төлбөр тооцооны мөнгөн үлдэгдэлд банкны хүү тооцож буй орлогыг ҮЦТХТ-ийн 2016.07.05-ны өдрийн 7-р тогтоолын 12-р хавсралтаар баталсан "Харилцагчдын харилцах дансны үлдэгдэлд тооцсон хүүгийн орлогыг зарцуулах, тайлагнах журам"-д заасны дагуу холбогдох шийдвэрийн дагуу захиран зарцуулж байх
- Хувьцаат компаниудын ногдол ашгийн хуримтлагдсан үлдэгдэл, хэлбэрээ өөрчилсөн хувьцаат компаниудын ногдол хувийн мөнгийг тус тусад нь байршуулж, холбогдох тооцооллыг хийхтэй холбоотой программд холбогдох өөрчлөлтийг оруулах арга хэмжээг авч хэрэгжүүлэх
- Харилцагчдын ногдол ашиг ногдуулах хувь хувьцааг борлуулсны мөнгийг хөрөнгийн зах зээл дээр үйл ажиллагаа явуулж буй 53 үнэт цаасны компани харилцагчидтайгаа нүүр тулж ажиллан ҮЦТХТ-тэй гурвалсан гэрээг байгуулах ажлыг эрчимжүүлэх
- 1996-1999 Онуудад Төв ази, Монгол даатгал, Ард, Национал коммерц, Монгол бизнес, Монгол Бизнес банкны 102-р салбар зэрэг банкууд дампуурахад тэдгээр банкуудад байршиж байсан үнэт цаасны зах зээлд оролцогч 77,628 харилцагчийн 730,351,767.61 төгрөгийн хувьцааны мөнгө, Монголын хөрөнгийн бирж хувьцаат компаниар дамжуулан тараалгахаар гэрээ байгуулсан хувьцаат компаниудын ногдол ашиг, ногдол хувийн тараагдаагүй үлдэгдэл болох 149,945 харилцагчийн 305,482,197.79 төгрөг, нийт 227,573 харилцагчийн 1,035,833,965.4 төгрөг эрсдэлд орсон байна. Уг эрсдэлд орсон мөнгийг барагдуулах талаар Засгийн газар, Төрийн өмчийн хороо, Санхүүгийн зохицуулах хороо болон Сангийн яамнаас шат дараалсан арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлсний үр дүнд нийт 905,141,386 төгрөг шийдвэрлэгдэж, өнөөдрийн байдлаар эрсдэлд орсон дээрх хөрөнгөнөөс 130,692,579.40 төгрөг шийдвэрлэгдээгүй үлдэгдлийг Төлөөлөн удирдах зөвлөлөөр хэлэлцүүлэн шийдвэрлүүлэх
- ЦЕГ-т 1991-2013 оны мөнгөн хөрөнгийн гүйлгээ /хувьцаа борлуулсны орлого, хувьцаа худалдан авахаар төвлөрүүлсэн мөнгө, ногдол ашиг, ногдол хувийн мөнгө г.м/ -тэй холбоотой мэдээлэл авахаар албан бичгийг хүргүүллээ.
Сэтгэгдэл ( 0 )