Усанд суусан тээврийн хэрэгслийг гаргаж, дөрвөн хүнийг аварчээ

Автор | Zindaa.mn
2021 оны 07 сарын 02

Дархан-Уул аймгийн Хонгор сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт "Тэмээн олмын гүүр" гэх газарт Хонгор сумаас Дархан сумын чиглэлд дөрвөн зорчигчтой явсан Ланд-80 маркийн автомашин усанд суусан тухай дуудлагыг долоодугаар сарын нэгний 18:15 цагт хүлээн авчээ.

Улмаар, Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид 19:25 цагт очиход “Ланд 80” маркын автомашин усархаг борооны улмаас үүссэн тогтоол ус бүхий шаварт суусан байжээ. Аврах ажиллагааг 35 минутын турш явуулж, автомашиныг аюулгүй газарт гарган дөрвөн хүнийг эрсдэлээс хамгаалсан гэж Дархан-Уул аймгийн Онцгой комиссоос мэдээллээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зангараг(202.179.25.88) 2021 оны 07 сарын 03

Арчаагүй ч юм болдоо тогтоол усөнд машинаа сужлгаад амиа алдах гэж байдаг яахаараа тийм арчаагүй юмнууд тэнээд явж байдаг байнаа аан?

0  |  0
Top