Дэлхийн биологийн олон янз байдлын түшиц газар нутагт Монголын дөрвөн газар нутгийг тодорхойлон санал болгосон байна. Тодруулбал, Де Нэйче Консерванси (TNC) байгууллага экологийн бүс нутгийн үнэлгээнд үндэслэн төслийн бүс нутаг дахь Биологийн олон янз байдлын хувьд чухал дөрвөн газар нутгийг Дэлхийн Биологийн олон янз байдлын түшиц газарт оруулахаар тодорхойлж, санал боловсруулах ажлыг гүйцэтгэжээ.
Өмнө нь тодорхойлсон үндэсний хэмжээний хамгаалах шаардлагатай чухал газар нутгуудыг дахин хянаж үзсэний үндсэн дээр экосистемийн төлөөллийг хангах зорилтуудыг хангасан, экологийн бүрэн бүтэн нэгдмэл байдал болон экосистемийн холбоос нутаг, тэдгээрийн үр ашгийн оновчтой байдлыг хангаж байх шалгууруудыг хангасан нийт 11,377,400 га талбай бүхий дараах 4 газар нутгийг Дэлхийн Биологийн Олон Янз байдлын Түшиц газарт (БОЯБТГ) бүртгүүлэхээр санал болгож байна.Үүнд:
БОЯБ-ын түшиц газруудын удирдамж зааварт зөвлөсний дагуу дөрвөн газар нутгийн газарзүйн мэдээллийн системийн холбогдох өгөгдөл, баримтыг багтаасан мэдээллийн сан үүсгэн Дэлхийн БОЯБ түшиц газруудын мэдээллийн санд бүртгүүлэхээр санал боловсруулсан.
Монгол Улсаас илгээсэн эдгээр БОЯБ-ын түшиц газар нутгуудыг анх удаа “Шалгуур C” хэмжүүр буюу экологийн нэгдмэл байдалд хамаарах боломжит газруудын үнэлгээнд үндэслэн тодорхойлж дэлхийн мэдээллийн санд бүртгүүлэхээр өргөн барьсан санал юм гэж БОЯБ-ын түшиц газрын хөтөлбөрийн ажлын албанаас мэдэгдээд байна.
Мөн БОЯБ-ын түшиц газрын Стандарт, хүсэлтийн хороо нь энэ шалгуурыг практикт хэрхэн ашиглах талаар судалж байгаа бөгөөд Австрали, Канад, Монгол, Мьянмар, Конго улсын болон Фалкландын арлууд дахь бүс нутгийн төлөвлөлтийн багуудтай цуврал цахим уулзалт, хэлэлцүүлэг зохион байгуулж байна.Эдгээр уулзалт хэлэлцүүлэгүүдээс санал, дүгнэлт гарсаны дараа Монгол улсаас ирсэн саналыг БОЯБ-ын түшиц газрын хөтөлбөрийн газар албан ёсоор хянан хэлэлцэж шийдвэрлэх юм.
Зургийн тайлбар: Судалгаанд хамрагдсан 4 аймгийн хэмжээнд тогтоосон БОЯБТГ-уудын байршлыг газрын экологийн бүсүүдтэй давхцуулан харуулсан байдал.
Дэлхийн Биологийн олон янз байдлын түшиц газар нутгийг тодорхойлон тогтоох нь байгаль хамгааллын арга хэмжээ тэр тусмаа бүс нутгийн байгаль хамгааллын төлөвлөлтийг бэхжүүлэн үр ашгийг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой юм. TNC байгууллага нь бусад судалгаа шинжилгээний хүрээлэнгүүд, төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран Монгол орны хэмжээнд экологийн бүс нутгийн үнэлгээг өмнө нь хийж гүйцэтгэж байжээ.
Сэтгэгдэл ( 0 )