Монгол Улс Торгоны зам раллиг хүлээн авахаас татгалзлаа

Автор | Zindaa.mn
2021 оны 07 сарын 04

Энэ сарын 1-нд ОХУ-н Омск хотоос гараагаа эхэлсэн Торгоны зам олон улсын ралли уралдаан 11-нд Монголын нийслэл Улаанбаатарт барианд орох ёстой байлаа. Гэвч цар тахлын байдал хүндэрсэн, халдвар, нас баралтын тохиолдол өдөр бүр нэмэгдэж байгаа тул тус раллиг Монголын нутагт оруулахыг зогсоосон байна. Уг нь өнөөдөр тамирчид Өлгийгөөр Монголд ирж ирэн, Ховд, Алтай, Баянхонгор, Улаанбаатар чиглэлд уралдах байлаа.

Уралдааны зохион байгуулагчид яаралтай хуралдан, маршрутыг богиносгож, ОХУ-д өндөрлүүлэх шийдвэр гаргажээ.

Торгоны зам раллиг зохион байгуулагчдын албан ёсны мэдэгдэлд “Харамсалтай нь Монголд цар тахал хүндэрсэн, Баруун аймгуудад бас тахал гарсан мэдээ байгаа тул уралдаан Монголын нутагт үргэлжлэх боломжгүй боллоо. Бид нутгийн иргэд, тамирчдын аюулгүй байдлыг бодох хэрэгтэй. Монголын нутагт хэрэглэх байсан хээрийн эмнэлэг, майхан зэрэг зүйлээ бид Монголын талд тусламж болгон хүргүүлнэ. Бид Монголын ард түмэнтэй энэ хэцүү үед нь хамт байгаа гэдгээ илэрхийлэхийг хүсч байна” гэж дурджээ.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(202.9.46.241) 2021 оны 07 сарын 04

Oilgoj bas demjsend bayarlalaa ..

0  |  0
БААВГАЙ(192.82.85.141) 2021 оны 07 сарын 04

ИНГЭХЛЭЭР ӨНӨӨХ 400 САЯ ЖУУЛЧИН ЧИНЬ ГАНЦ ЦУВЖ ӨГНӨ ДӨӨ

0  |  0
Top