Яруу найрагч, зохиолч, сэтгүүлч Ш.Гүрбазарын “Миний ном” дурсамж, дурьдатгалын ном уншигчдын оюун санаанд очиж байна.
Нэрт сэтгүүлч маань Монголын утга зохиол, сэтгүүл зүй, урлаг соёлдарван хэдэн настай хөл тавьж, өдгөө нэгэн жарны босго лавхан даваад байгаа ахмад уран бүтээлч.
Тиймээс тэрээр утга зохиол, сэтгүүл зүй, урлаг соёлд өнгөрүүлсэн 50 шахам жилийнхээ дурсамжийг “Миний ном”-оороо дамжуулан хүргэж байгаа нь ихээхэн сонирхол татна. “Миний ном”-ын хойморттүүнтэй ойр дотно явсан Дорнын их яруу найрагч Б.Явуухулан, Хөдөлмөрийн баатар, нэрт яруу найрагч Б.Лхагвасүрэн нарын суу алдраа мандуулсан олон хүний тухай бичиж, тэднээр дамжуулан өөрийнхөө намтар дурсамжаа хүргэх аж.
Монголын яруу найргийн наяад оны нэрт төлөөлөгч Ш.Гүрбазар Хөдөдмөрийн баатар, нэрт найрагч Б.Лхагвасүрэнг утга зохиолд хөл тавьсан цагаас хойш “Багшаа” хэмээн хүндэтгэн явсан хүн. Мөн аугаа их Донровын Намдагт шавилсан дотно хуучаа, алдаж онож явсан цоохор өдрүүдээ, Монголын соёл урлагийн домог болсон хүмүүстэй үерхэж явсан эгэл үнэнийг ч илэн далангүй өгүүлсэн бол өөрийнх нь амьдралын өгүүллэг шиг бичил дурьдатгал, хүмүүсийн тухай бодролууд нь таны гарт очих нь ээ.
Нэгэн нууц задлахад тус номноос уншигчдын бүү хэл нэрт зүтгэлтнүүдийн төрөл садангийнх нь ч мэдээгүй зүйлийг уншиж болно. Өөрөөр хэлбэл, багш шавь, эгч дүүсийн холбоог урлаг соёлын талбарт холбож явсан Ш.Гүрбазар тэдгээр эрхмүүдийн хэлж ярьж байсан үг, амраг сэтгэлийн нандин холбоо, бичиж хэвлэж үлдээгээгүй бүтээл, хэлж ярьж өгөөгүй нууцгээд бүхий л зүйлийг нэмэр хачиргүйгээр энэ номноос уншиж болно гэхээр анхаарал татна. Тэгэхээр “Миний ном”-ноос уншигч та өөрийнхөө нууцыг ч харж мэднэ шүү.
Энэ жил үндэсний их баяр наадмыг зохион байгуулахгүй ч олон хоногийн амралт байгаа. Ийм цаг үед нэрт найрагчийн нар хур үнэртсэн, хүний дотоод сэтгэлийн утас хөндсөн дурсамжийг хүлхэн суух нь нэг төрлийн наадам биз ээ. Уншигчдын сонирхлыг ихээхэн татаж буй “Миний ном”-ыг “Интер ном” болон бусад номын дэлгүүрээс худалдан авч болох бөгөөд 9951-5195, 9090-3434 утсаар холбогдон авч болох юм байна.
Сэтгэгдэл ( 0 )