МОНГОЛБАНКНААС АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗОХИЦУУЛАЛТЫН
АРГА ХЭМЖЭЭГ ХЭСЭГЧЛЭН СУНГАЛАА
Монголбанкны Банкны хяналт шалгалтын хорооны 2021 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн хурлаас гарсан зөвлөмжийн дагуу банкуудад “Активыг ангилах, активын эрсдэлийн сан байгуулж, зарцуулах журам”-д түр хугацаагаар мөрдүүлж буй хөнгөлөлттэй зохицуулалтыг 2022 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл урьдчилан тогтоосон хуваарийн дагуу хэсэгчлэн сунгахаар шийдвэрлэсэн билээ.
Ингэснээр банкуудад зээлдэгчдийн зээлийн эргэн төлөх нөхцөлийг дахин өөрчлөх, эргэн төлөлтийн доголдолтой зээлийн ангилал, зээлийн түүхийг түр хугацаанд бууруулахгүй, дордуулахгүй байх эсэхийг бие даан шийдвэрлэх боломжийг нээлттэй үлдээсэн гэсэн үг.
Зээлийн чанарын ангиллыг бууруулах хугацаа хэтэрсэн хоногийг (90 хоног болгосон байгааг) 2021 оны 8 дугаар сараас 75 хоног, 2021 оны 10 дугаар сараас 60 хоног, 2021 оны 12 дугаар сараас 45 хоног, 2022 оны 02 дугаар сараас 30 хоног, 2022 оны 4 дүгээр сараас 15 хоног болгож, хэвийн горимд аажмаар шилжүүлэхээр зохицууллаа.
Түүнчлэн банкуудад түр хугацаанд мөрдүүлж байсан төлбөр түргэн гүйцэтгэх чадварын зохистой харьцаа болон экспортын аккредитивт хамаарах хөнгөлөлттэй зохицуулалтыг тус тус хэвийн горимд шилжүүллээ.
Банкуудад хяналт шалгалтын хүрээнд мөрдүүлж буй дээрх журам, зааварт түр хугацааны хөнгөлөлттэй зохицуулалтуудыг хэсэгчилсэн байдлаар үргэлжлүүлэх нь банкны салбарын тогтвортой байдлыг хадгалах, системийн эрсдэлийг бууруулах, төлбөрийн чадварыг хангахад эерэг нөлөө үзүүлнэ.
Цаашид Монголбанкны зүгээс хөнгөлөлттэй зохицуулалтын арга хэмжээний төлөвлөгөөнд цар тахлын болон эдийн засгийн нөхцөл байдалтай уялдуулан тухай бүр зохих тохируулгыг хийж ажиллах болно. Энэ нь банкны салбарын тогтвортой байдлыг хадгалах, системийн эрсдэлийг бууруулах, төлбөрийн чадварыг ханган ажиллах, эрсдэл хуримтлагдах, эрсдэлээс хамгаалах нөөц, хөрөнгийн хуваарилалтыг зохистой түвшинд хадгалах, төлбөрийн чадварын дарамт үүсгэхгүй байх зорилттой уялдана.
Зээлийн эргэн төлөлттэй холбоотой түгээмэл асуулт хариулттай ЭНД дарж танилцана уу.
ИПОТЕКИЙН ЗЭЭЛИЙН ТӨЛБӨРИЙГ 2021 ОНЫГ ДУУСТАЛ ХОЙШЛУУЛАВ
Монгол Улсын Их Хурлын 2021 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн нэгдсэн чуулганаар “Коронавируст халдвар (Ковид-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль”-д нэмэлт өөрчлөлт оруулж, хуулийн үйлчлэх хугацааг 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал сунган баталлаа.
Иймд хуулийн хэрэгжилтийг хангах, өрхийн орлогод дэмжлэг үзүүлэх, зээлийн эргэн төлөлт тасалдах эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор Монголбанкнаас холбогдох байгууллагуудтай хамтран Төрөөс хэрэгжүүлж буй орон сууцны ипотекийн хөнгөлөлттэй хүүтэй зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрийг 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хүү хуримтлуулж тооцохгүй нөхцөлөөр дахин хойшлуулахаар шийдвэрлэлээ.
Тус арга хэмжээний хүрээнд
Шинээр зээлийн төлбөрөө хойшлуулах хүсэлт гаргах зээлдэгч нар хүсэлтээ 2021 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн дотор харилцагч банканд өөрийн боломжит цахим хэлбэр (банкны цахим хуудас, и-мэйл, ухаалаг гар утасны банкны апликэйшн, утас зэрэг)-ээр эсхүл банкинд очин гаргаж, төлбөрөө хойшлуулах боломжтой.
Төрөөс хэрэгжүүлж буй орон сууцны ипотекийн хөнгөлөлттэй зээлийн төлбөрийг хойшлуулахтай холбоотой гарч буй түгээмэл асуулт, хариулттай ЭНД дарж танилцана уу.
Сэтгэгдэл ( 19 )
Энэ бол миний амжилтын баталгаа юм. Эмнэлэгт хэвтэж эмчлүүлж буй өвчтөнийг аврахын тулд Доктор Раж Девашис, (Narayanahealthcare.in@gmail.com) -д бөөрөө зарсан гэж мэдүүлэг өгч байсан нэг хүний би интернэтээс мэдүүлэг авсан.\n\n Тиймээс би доктор Раж Девашист миний нэг бөөрийг худалдаж авахыг сонирхож байгаа эсэхийг тодруулахаар шийдсэн бөгөөд азаар тэд эмнэлэгт бөөрний донор үргэлж хэрэгтэй байдаг гэж хэлсэн.\n\n Тэд худалдаж авахад бэлэн байна. Тиймээс бид тохиролцсон бөгөөд өнөөдөр нэг бөөрийг ямар ч гаж нөлөөгүйгээр зарж байгаадаа маш их баяртай байна ($ 700,000 usd). Та нэг бөөрөө зара
Энэ бол миний амжилтын баталгаа юм. Эмнэлэгт хэвтэж эмчлүүлж буй өвчтөнийг аврахын тулд Доктор Раж Девашис, (Narayanahealthcare.in@gmail.com) -д бөөрөө зарсан гэж мэдүүлэг өгч байсан нэг хүний би интернэтээс мэдүүлэг авсан.\n Тиймээс би доктор Раж Девашист миний нэг бөөрийг худалдаж авахыг сонирхож байгаа эсэхийг тодруулахаар шийдсэн бөгөөд азаар тэд эмнэлэгт бөөрний донор үргэлж хэрэгтэй байдаг гэж хэлсэн.\n Тэд худалдаж авахад бэлэн байна. Тиймээс бид тохиролцсон бөгөөд өнөөдөр нэг бөөрийг ямар ч гаж нөлөөгүйгээр зарж байгаадаа маш их баяртай байна ($ 700,000 usd). Та нэг бөөрөө зарахы
Naidwargvi zeeldegch nariug neg udaaa orshoono ntr geed bsan yu bolson boloo
Зээлээ хойшлуулахад дахин хүү төлөж байна ингэж ард иргэдээ шулахаа болимоор байна цалин зээл хойшлуулах хүүгийн маш багаар байлгах хэрэгтэй байна үүнд анхаараач ээ цалингийн зээлийн нөхцөл өөрчилөх хүсэлтэй бна
Ипотекийн зээлийн хүүг жигд болгомоор юм.Эхний авсан хэсэг нь 8%-тай, дараагийнх нь 6%-тай, сүүлийнх нь5%-тай гээд янз янз бна.Ядаж 8%-тай орон сууцны зээлээ жигд 6%руу оруулж болдоггүй юм болов уу?, Төрөөс бодлогоо зохицуулалт алга....
зээлээ хошуулмаар бн
ББСБ өр зээлийг хойшлуулмаар бхын 2жил 3саяын хүү төлөх болоод бн нэткапитал
малчидын зээлыг бас яаах бал бусад банкнд өрттэй хүмүүс нь яхий]
Сайн байна уу Төрийн банкинд цалингий зээлтэй. Нөхцөлд өөрчлөлт оруулах гэсэн юм. Ямар хаяганд хандах вэ.
Gehdee eniig yostoi oilgohgui ymaa zuwhun ipotekiin zee l l geed baih ym unendee ipotekiin zeel awsan humuus chin ihenh ni turiin alban haagch ajilsan ajilaagui tsalingaa buten awaad ywj bga humuus shdee . Harin ter biznesiin zeel uuriin eh uusgewriin zeel ntr.tei undur zeeltei biznes hiigeed ter ni kovid.n uyd zogsongi baidald bga humuusee harj uzeechee
Цалингийн зээлийн тухай мэдээлэл байхгүй юу мэдээлэл авъя
Цалингийн зээл алданга тооцоод 1.4сая боллоо
Цалингийн зээлээ дахиад хойшлуулмаар байнаа. Ажилгүй хэцүү байнаа. Уламжлаад энэ талаар сурвалжлага бэлтгэвэл яасын бэ?
Нэг удаа муу зээлийн түүхийг арилгаж болдоггүй юмуу төлөхгүйгээр төлөх боломжгүй хүмүүс зөндөө байна шүү дээ
ипотекийн 8% ийг яаралтай 6% болгох хэрэгтэй.банк энэ асуудлаа шийдэж.ард түмнээ алагчилж шулхаа болиоч.
Horongo oruulalt, ergeltiin horongiin zeel toloh eh uusver hetsuu bnaa. Yah ve?
Tsalingiin zeel huug toloj undsen zeelee 3 saraar hoishluulmaar sanaltai bna
Tsalngiin zeeliig hoishuulaachee adilhal bid nar or orj,aldngand orood toloj chadahgui bn shvv dee
Салгиин зээл хошуулах болмады байнуу