Наадмын өмнөхөн шатахууны үнэ 300 төгрөгөөр нэмэгдэж, 1750 төгрөг болсон билээ.
Тэгвэл өнөөдөр /2021.07.30/ шатахууны үнэ дахин 300 төгрөгөөр нэмэгдэж, 2050 төгрөг боллоо.
Учир нь, хойд хөршид авто бензиний үнэ их хэмжээгээр өссөн тул тус улсын Засгийн газар АИ-95, АИ-98 авто бензиний экспортыг есдүгээр сарын 1 хүртэл түр хязгаарлахаар шийдвэрлэсэн.
Манай улсад АИ-95, АИ-98 шатахууны ердийн хэрэгцээний 45 хоногийн нөөцтэй гэдгийг АМГТГ-аас мэдээлсэн.
АМГТГ-ААС ШУУД ДАМЖУУЛЖ БАЙНА
Түүнчлэн "БНХАУ дахь авто бензиний үнэ ОХУ-ынхаас харьцангуй өндөр байдаг. Гадаад зах зээл дээрх шатахууны үнэ өндөр байна. Ийнхүү газрын тосны дэлхийн зах зээл дээрх үнэ тасралтгүй өсөж байгаа учир манай улсад борлуулагдаж буй шатахууны үнэ буух боломжгүй. Гадаад зах зээл дээр өссөн үед нь өсөөд, буусан үед нь бууна гэсэн үг" гэх тайлбарыг өгсөн байдаг.
ИРГЭДИЙН БАЙР СУУРЬ, ШТС-УУДЫН ШАТАХУУНЫ ҮНИЙН МЭДЭЭЛЭЛ
Сэтгэгдэл ( 3 )
Оюукагийн алсын хараа 2050 ын хүрээнд дундаж амьдралтай хүмүүсийн хэрэглэдэг АИ 92 2050 ₮ болов Одоо кг гурил 2050 мах 2050 болоход ойрхон байна
Halaasniihaa hireer sharahuun heregle haltuuraas eer yum olj hiihiig bodooch
төр хувийн хэвшилийн луйварчид нийлээд ард иргэдээр тоглож байна