БНСУ бүртгэлгүй гадаад иргэдийг вакцинд хамруулна

Автор | Zindaa.mn
2021 оны 08 сарын 01

БНСУ цар тахлаас урьдчилан сэргийлэх нийтийн дархлаажуулалтын 8, 9 дүгээр сарын төлөвлөгөөгөө олон нийтэд мэдээлжээ.

Төлөвлөгөөний дагуу БНСУ гуравдугаар улиралд буюу есдүгээр сарын эцэс гэхэд нийт хүн амынхаа 70 хувь /36 сая хүн/-ийг дархлаажуулалтын нэгдүгээр тунд хамруулах зорилт тавьжээ.

Мөн вакцинд хамрагдах боломжгүй байсан нийгмийн бусад давхаргыг дархлаажуултад хамруулах зорилт тавьж, бүртгэлгүй гадаад иргэд /оршин суух визгүй иргэд/-ийг дархлаажуулалтад хамруулахаа албан ёсоор зарлалаа.

БНСУ-д суугаа иргэд дэлгэрэнгүй мэдээллийг 1339 тусгай дугаараас лавлах боломжтойг Сөүл дэх Монголын ЭСЯ-ны Консулын хэлтсээс мэдээллээ.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зангар(202.179.26.73) 2021 оны 08 сарын 01

Мундаг эгэрэнгүй шийдвэо гаргасан байна.

0  |  0
Top