Сингапур хүн амынхаа 70 хувийг вакцины хоёрдугаар тунд хамруулж дуусжээ.
Тус улсын Эрүүл мэндийн яамнаас “Вакцинжуулалтын өндөр түвшин нь цар тахлыг дуусгавар болгох гол түлхүүр юм” гэж мэдэгдэв.
Сингапурт долоодугаар сарын сүүлчээр COVID-19-ийн халдварын өсөлтийн улмаас хоолны газруудад хязгаарлалт тавьсан юм.
Ковидын шинэ хувилбаруудын тархалтад олон нийт санаа зовних болсон учир улс орнууд иргэддээ вакцинд хамрагдсан эсэхээс үл хамааран битүү орчинд амны хаалт зүүхийг шаардах болжээ.

Сэтгэгдэл ( 0 )