11 настай хүүхэд 13 настай хүүхдийн аминд хүрсэн хэргийн талаар Хүний эрхийн үндэсний комиссын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Хунантай товчхон ярилцлаа.
-11 настай хүүхэд хүүхдийн аминд хүрсэн хэрэг гарлаа. Энэ хэрэгт ял оноох хуулийн зохицуулалт байхгүй. Тэгэхээр ямар ч хариуцлага хүлээхгүй гэсэн үг үү?
-Үнэхээр харамсалтай. Хайран хүүхдүүд, хайран ирээдүй. Одоо хүчин төгөлдөр үйлчилж буй Эрүүгийн хуульд эрүүгийн хариуцлага хүлээх насны доод хязгаар нь 14 нас. Өөрөөр хэлбэл, 14-өөс доошоо насны хүүхэд ямар ч тохиолдолд эрүүгийн хариуцлага хүлээхгүй гэсэн үг. Харин гэм хор, хохирлын асуудал тусдаа. Хохирогч, хохирогчийн ар гэр хохирлоо нэхэмжлэх эрхтэй.
-Эцэг эх, асран хамгаалагч нь ямар нэгэн хариуцлага хүлээх үү?
-Эцэг, эх, асран хамгаалагч нь эрүүгийн хариуцлага хүлээхгүй. Эрүүгийн хариуцлагыг бусдад халдаан хэрэглэх боломжгүй. Мэдээж гэм хор, хохирол барагдуулах асуудал яригдана. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар зүйлийн 8.6.1-т “Өсвөр насны яллагдагчийн эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, түүнчлэн гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг хууль ёсоор хариуцвал зохих хүн, хуулийн этгээдийг иргэний хариуцагчаар татан оролцуулж болно” гэж заасан. Энэ хүрээнд эцэг, эх, хууль ёсны асран хамгаалагч хохирлыг барагдуулах асуудал хөндөгдөнө.
-Хэрэг үйлдсэн хүүхэдтэйгээ хүмүүс хэрхэн харьцах ёстой вэ?
-Нэг талаасаа энэ бүхэн санаанд багтамгүй хэрэг болов ч нөгөө талаасаа дөнгөж 11-хэн настай хүүхэд шүү дээ. Өөрийн үйлдлийн хор уршиг, үр дагавар, мөн чанарыг ойлгох хэмжээний оюун санааны хөгжилд хүрсэн эсэх нь эргэлзээтэй. Юу нөлөөлсөн, яагаад ийм үйлдэл хийх болсон шалтгаан, нөхцөлийг сайн судлах хэрэгтэй. Бид хүүхдүүддээ анхаарал, халамж гаргаж чадаж байна уу, хүүхэд хамгааллын төрийн бодлого үр дүнтэй байна уу, хүүхэд зөв хөгжиж хүмүүжих орчин бүрдүүлж чадсан уу гээд олон асуултад хариулт өгөх хэрэгтэй болж байна. Технологийн хөгжил хүүхэд багачуудад их нөлөөлж байна. Хүүхдүүдийн өсөж, хөгжих орчин, нөхцөл, хүмүүжил, боловсрол олгож буй арга хэлбэрийг эргэн харж нэг сайн дүн шинжилгээ хийх цаг нь болжээ.
-Тухайн хүүхэд сэтгэл зүйн хувьд ямар нэг өөрчлөлттэй байсан юм болов уу гэдэг таамаг хүмүүст төрж байна?
-Мэдээж тодорхой хэмжээнд болох болохгүй зүйлийг ойлгох хэмжээнд өсөж, хөгжсөн байх. Сэтгэцийн хувьд өөрчлөлттэй байсан эсэхийг нь шалгаж тогтоох ажиллагаа хийгдэнэ. Бас бусад ямар хүчин зүйлс нөлөөлснийг нарийн судлах ажиллагаа хийгдэх байх. Хүүхдүүд үзсэн харсан зүйлсээ үлгэрлэх, дуурайх хандлагатай байдаг. Магадгүй кино үзээд, эсвэл томчуудын тийм үйл явдлын гэрч болсон тохиолдолд өөрөө тийм үйлдэл хийж үзэхээр шийдсэнийг үгүйсгэхгүй.
-Тухайн хүүхдийн өссөн орчин нөхцөл гэмт хэргийн гаралтад нөлөөлсөн байж болох уу?
-Одоо ч гэсэн итгэхэд хэцүү байна. Бүгдээрээ л аав, ээжийн нялх үрс шүү дээ. Хүүхдийн өссөн орчин нөхцөл гэмт хэргийн гаралтад нөлөөлсөн байхыг үгүйсгэхгүй ээ. Томчууд бид бүгдийн л хариуцлага. Хүүхдүүдийнхээ дэргэд уурлаж, хэрэлдэх, зодолдох биш нэгнийгээ хайрлах, энэрэх, хүндлэх байдлаар харьцаж эхлэхээс зөв зүйлийг үлгэрлэх хэрэгтэй байна.
Сэтгэгдэл ( 30 )
11хэн настай хүүхэд тоглоом барьж тоглох насан дээрээ хутга барьж аймшигт аллага хийлээ. 69 удаа хутгална гэдэг чинь юу гэсэн үг вэ? Нэг хатгаад цус гарахаар нь айж зугатаадаг нас биз дээ. Маш хэрцгий байна. Маш олон шалтгаантай байх. олон удаа хэрцгийгээр дарлуулж өширхсэн бололтой. Алуулдаг хүүхдийн эцэг эх 11 настай хүүг ээжийнх нь хамт маш их дарлаж доромжилдог байсан гэж бичсэн байна лээ. Сайн мөрдөж, нөхцөл шалтгааныг тодруулах хэрэгтэй
Одооны хүүхэд эх,эцгийнхээ үгийг эрэгцүүлж бодохын оронд эсэргүүлэх нь ердийн үзэгдэл болсон тул дураа дургиж дунд чөмгөөрөө жиргэж усанд үйж үхэх нь үхэж, ,согтуу хөлчүү хурдан унаатай тавьхиж онголжож үхэх нь үхэж,бие биенээ алах нь алж л байхаас өөр снголт хүүхэдүүдэд байхгүй. Хатуухан хэлэхэд эрхээ элдэлж ,хүний ёсноос гадуур авиралсныхаа төлөөсийг төлж байга тэр.хохь гэхээс өөр юу хэлэх юм.
нийгмийн ,нийтийн чанартай зарим нэг асуудал болон гэр орны харилцааны ихэнх нь хувь нь улалжлалт ёс журам дээр л зохицуулагданаа. Дэлхийн өнцөг булан бүрээс нийлсэн нэгдсэн хүмүүсийг ямар юмных нь уламжлалт ёс жудаар барих билээ дээ.Болсон болоогүй хууль гэж ярихаас яах билээ дээ.
Дэлхий өнцөг булан бүрээс нийлсэн дээрэмчин угширтай улсын хууль гэх хуурай зүйл Хэдэн мянган жилээр тоологдох төрт ёс,уламжлал ёс заншилтай манайд тохирохгүй ээ.
ЭНЭ АЛУУЛДАГ ХҮҮХДИЙН ЭЦЭГ ЭХ ГЭР БҮЛЭЭРЭЭ НИЙЛЭЭД ГАНЦ БИЕ ЭМЭГТЭЙГ ХҮҮХЭДТЭЙ НЬ ЦУГ ДЭЭРЭЛХЭЖ БӨӨРӨЛХӨЖ ДОРОМЖИЛДОГ БАЙСАН ГЭЭД ХҮН БИЧСЭН БН? ҮНЭН ЮМ БОЛОВ УУ? ХҮН ДЭЭРЭЛХЭЖ ДОРОМЖИЛДОГ ЮМНУУДАД ХЭРЭВ ҮНЭН БОЛ ТОМ СУРГАМЖ БОЛЛОО ДОО, 11 НАС ГЭДЭГ ДЭНДҮҮ БАЛЧИР, СЭТГЭЛ ЗҮЙЧ МАШ САЙН ӨМГӨӨЛӨГЧ 2 САЙН ДУРААРАА АЖИЛЛААД ӨГӨХГҮЙ Л БАЙХ ДАА, УРТ ХУГАЦААНД ХЭРГИЙГ МӨРДӨЖ, ҮНЭН БОДИТ БАЙДЛЫГ ТОДОРХОЙЛОХ ХЭРЭГТЭЙ, МОНГОЛД Ч ТЭГЭЭЛ САЙН ХУУЛЬЧ СЭТГЭЛ ЗҮЙЧ 2 БАЙХГҮЙ БАЙХ ДОО,
1\n11настай ч санаа бас их том хүн шиг хүмүүжлийн доголдолтой хүүхэд байдаг шүү дээ Нэг айлыг орвонгоор нь эргүүлчихлээ гэвч яах ёстой вэ Би яах ч үгүй юм бна гээд дахиад ч хэрэг хийх үндэслэлтэй бна нэг хүүхдийг 69 удаа хутгална гэдэг чинь өөрөө нэг зүйл хэлээд бна шүү дээ Асран хамгаалагчтай нь хамтад нь сургалт нтр хийж ямар аймаар зүйл хийснийг нь ухамсарлуулах хэрэгтэй бна тэр айлын хүүхдээ алдсан эрүүл мэндээр хүүхдүүдийн хохь болох хэцүү харамсмаар юмаа
Ер нь 11 настай 1 2 настай 13 настай хүүхдүүдрүү хүн алчихаад хэргээ бухвал болох юм бишүү эсвэл тэр хүүхдүүдээр длургуй хүнээ алуулж ийм донгио хууль гэж юу байсын бэ пизда хутгалсан хүүхдийн сэтгэл зүй гээд юуга хуцаад бган тэгвэл үхсэн охины хэвтэрт бга сэхээнд ыга хүүгийн сэтгэл зүй яахын тэд ч гэсн хүүхэд
Gemt heregtnees yalgaagui iim huulichid Iim malnuud Eh orond min huuli sahiulj bn da.Uy ch ghv de, 11tei batsaand uursdiinh n huuhduud hooloigo herchuulj bj oilgoh biz de.
Аймшигт гэмт хэрэг болгоныг нийгмээрээ мэдэх албагүй! Нийгмийг ийм зүйлд дасгаж, байж болдог энгийн зүйл шиг санагдуулж, зарим талаар ”сургалт” хийх шаардлагагүй!
Ийм юм төрүүлж өсгөсөн Э/Э-чүүд хариуцлагагүй өнгөрөх гэжүү. Харамсалтай.
Ийм нийгэмд ийм зүйлийг ингэтэл нь сэвж болдог юм уу, ямар сэдэл хэнд төрөх билээ. Хамуурсан толгойтой сэтгүүлчид сайтуут, новшийн нийгэм.
14 нас хүртлээ дургүй хүроээ гээд дахиад хэдэн хүн хутгалах ч юм билээ мэдэхгүй эцэг эхэд нь хариуцлага тооцдог байх хэрэгтэй
Etseg exiin xariutslagiig xuuliar zoxitsuulj j ogox xeregtei.baaxan xvvxed gargaal mongoor n arxi yygaal xvvxdee xvmvvjvvlj chadaxgvi vm bol vax gej xvn araatan beldej bnaa.Nasand xveegvi xvvxdiin ard etseg ex bgaa shvv.Noxon tolbor toldog baix xeregtei..Noxoi shig olon olon xvved garganaa.Er emiin ajlaa zoxitsuulj xiimeer vm.Erchvvd n xvvxed l xiij baiwal boloo vm uu.
pee burhan minee. iim hereg uildchiheed huuhed bolon etseg eh ni yamarch hariutslaga huleehgui baina gedeg uneheer utgagui sh dee. oo boldog yumbna. zugeer l yamarch yal uurehgui yum bn gesen messege ogohoo boliochee.
Нөхцөл байдал, хор уршигийг нь харгалзаад шүүгч нар шийдвэрээ гаргаж чаддаггүй зөвхөн хуулийн зүйл, заалтаар л явдаг бол яах гэж хуульчид эмч нараас илүү хэдэн сая төгрөгийн цалинтай байдаг байна. Харин эмч нар чинь яг хүний амийг хэдэн минутад аварах гээд яаж чадлаараар сандарч айж, мэгдэж ажилдаг гээч. өнөө хүн нь үхчих гээд байдаг юу хийх яах зөвхөн тэр хүний мэдлэг чадварын асуудал болно. Харин шүүгчид аль сайхан тохитой өрөөнд хамгийн үнэтэй кофегоо уунгаа бэлэн байгаа хуулийн зүйл, заал эрээд сууж байдаг болж байна уу.
Хүлээдэггүй байсан ч битгий олон нийтэд сэвээд бай. Хуулийн гажгаар санаатай аллага үйлдвэгдэж мэдэхнээ.
Tegvl tegeed 14 hurheer ni yliig ni edluuldee bagadaa ingej baigaa bol tom bolood ymar yrgachin hun bolnoo
ymar aimar ymbe hunii amiig tohirolts ghii ur huuhdee hedeer uneluu tegeed huuhdiin horih gj bdg bizdee
Хүүхэд ийм гэмт хэрэг хийж байгаа нь томчуудаас болж байгаа зүйл шүү томчууд ямар байна хүүхэд яг тэгж л өснө хүүхэд бол таны толь гэж нэгэн суут ухаантан хэлсэн байдаг юм
11 nastai aluurchin. Gemshehchgui bn gsndeg. 10 deesh nasni huuhed hemt hereg uildej boldog tsag uy irj. Hariutslaga hvleeh nasig 10-aas deesh gej bagasgah heregtei. Ymar hvmvvjleer hvmvvjsen nowsh geheer iim yrgachin bdag bnaa.
Хууль хариуцлага хүлээлгэхгүй ч олон нийт хариуцлага үүрүүлнэ.
Зэрлэг балмад эцэг эхийнхээ өмнөөс 2 гэмгүй хүүхэд үрэгдэж, 1 хүүхэд араатан боллоо. Талийгаач 2 хүүхдийн эцэг, эх, ах нь шорон оронгоор явсан архичин, хашаандаа байдаг ганц бие хүүхний хүүхдүүдийг дарамталж хүчирхийлдэг байснаас үүдсэн хэрэг. ккк
Өмнөх хуулинд эцэг эхэд нь хариуцлага тооцож, ямар хэргээс шалтгаалж шоронд хүртэл өмнөөс нь суулгадаг байсан. Одоо бол ардчал нэр дор араатан болж. Ардчлал гэдэг чинь хуулийн дагуу амьдахыг хэлдэг юм хүн сүгнүүдээ!!!
14 нас хүрэхээр нь ялыг нь эдлүүлэх байлгүй дээ
Denduu kharamsaltai. Sanaand bagtamgui uildel. Khuukhed zaluu chuud iin khumuujild. Niigemeeree Tur zasgiin khemjeend ontsgoi ankhaaraldaa tsag boljee.
Sain alagduulj ussun. Ogt muu yum bolooogui. Gehdee hamaagui zodohgui shuudee. Hongon deer l horstol avaad ugnu.
ЭХ 16.11 ?
ene bol uneheer aimshig.iim l niigemiig bid buteej bna.udahgui amerik shig surguulidaa buu avch ochood gal neevel yah ve.bidend ter ondor hogjil tansag niigem hereggui mongol mongolooroo l baival boloo.
Эрүүгийн хуулийн 16.11?
Бид буруу зүйл хийсэн тохиолдолд аав ээжийнхээ алганы амтыг үзэж өссөн 60 аад оныхон. Тэглээ гээд муу юм болоогүй даруулгатай ухаажиж хүмүүжсэн. Одоо үеийн багачуул хэврэг хэмхрэх нь амархан сэтгэц муутай болох, болохгүйг ялгаж ойлгох чадваргүй байгааг 11 настай ахын балмад үйлдэл гэрчилнэ.