ЭЕШ: Шалгуулагч танд заавал хүргэх 8 зөвлөгөө, мэдээлэл

2021 оны 08 сарын 18
Элсэлтийн ерөнхий шалгалт эхлэхэд нэг хоног үлдлээ. Боловсролын үнэлгээний төвөөс шалгуулагч танд өгч буй дараах зөвлөгөө, мэдээллийг анхааралтай уншаарай. Танд амжилт хүсье.

 
1.
Шалгалтад өөрийн суудлын хуваарьт заасан “Ирэх цаг”, “орох хэсэг”-ийн дагуу орно. /Суудлын хуваарь шинэчлэгдсэн тул шалгалтаас өмнө заавал шинээр хэвлэж авна. Суудлын хуваарьт заасан шалгалтын байрны байршил, хаана яаж очих гэдгээ эрт мэдэж авсан байвал шалгалтын өдөр төөрч явахгүй, цагаа төлөвлөхөд их хэрэгтэй байдаг. Нийслэлд шалгалт өгөх хүүхдүүд шалгалтын төвийн мэдээллээ http://eec.mn/.../%d1%88%d0%b0%d0%bb%d0%b3%d0%b0%d0%bb.../ холбоосоор орж аваарай/
 
2.
Их, дээд сургуульд элсэгчдээс авах Монгол хэлбичгийн шалгалтыг энэ жил зохион байгуулахгүй.
 
3.
Шалгалтын өмнөх өдөр бичиг баримтаа бүрэн эсэхийг шалгах хэрэгтэй. Бүх бичиг баримтаа нэвт харагддаг тунгалаг хавтсанд хийчихвэл амар байдаг. Шалгалтын үед гээх тохиолдол гардаг тул хянамгай байх хэрэгтэй.
 
4.
Шалгалтын өмнө сэтгэл зүйгээ сайн бэлдэж, хангалттай нойр авах мөн хоолондоо анхаарах хэрэгтэй. Шалгалтын цаг эхлэхээс өмнө ариун цэврийн өрөө орох шаардлагатай бол орсон нь дээр учир нь шалгалтын дундуур гаргахгүй.
 
5.
Шалгалтад очихдоо халдвар хамгааллын дэглэмээ сайтар сахина. Амны хаалтаа зөв зүүнэ, бээлий өмсөх, гараа ариутгах, хүн хоорондын зай барина /ангийн найзуудтайгаа уулзаж бөөгнөрөл үүсгэхгүй байх хэрэгтэй, та таны найз хэн ч халдвар тээгч байх эрсдэлтэй/
 
6.
Шалгалтад ашиглах харандаа баллуур, үзүүрлэгчийг цаанаас нь тараана / Бусад эд зүйлс оруулахгүй тул гар утас, ухаалаг цаг зэрэг эд зүйлсээ гэр бүлдээ үлдээсэн нь дээр/
 
7.
Хариултын хуудастай ажиллах заавартай сайтар танилцаад хянагч багшийн өгсөн заавал зөвлөмжийн дагуу ажиллана. /Яг зөв гэсэн хариултаа сонгоод будах хэрэгтэй. Аль болох баллуур ашиглахгүй байх. Шалгалтын хугацаа их юм шиг санагддаг ч яг тулаад ирэхээр бага санагдана. Иймд шалгалтын материалтай ажиллах цагаа зөв зохицуулаарай. Шалгалтын материалтай ажиллах заавар https://www.facebook.com/315928115135681/videos/204098141731599 холбоосоор орж үзээрэй /
 
8.
Анхны оноо шалгалт өгснөөс хойш 10 минутын дотор гарна. Анхны оноогоо live.eec.mn сайтаас үзнэ. Хэмжээст оноо 24 цагийн дотор гарна. /Шалгалтын дүн оноотой холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг https://www.facebook.com/315928115135681/videos/204098141731599 холбоосоор орж үзээрэй/

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top