24 ЦАГТ: 3240 хүн өвчилж, 14 хүн нас баржээ

Автор | Zindaa.mn
2021 оны 09 сарын 11

Коронавирусний халдварын нөхцөл байдлын талаарх өнөөдрийн ээлжит мэдээллийг хүргэе.

(2021.09.11)


Өнгөрсөн 24 цагийн хугацаанд ковидын халдварын 3240 тохиолдол бүртгэгдэж, 14 хүн нас баржээ. 

Манай улсад нийт бүртгэгдсэн тохиолдол 252648 болж нэмэгдлээ.

Шинээр илэрсэн тохиолдлууд бүгд дотоодын халдвар аж. Хоногт илэрсэн халдварын 1705 нь нийслэл хотод 1535 нь орон нутагт бүртгэгджээ.

Хоногт 3899 иргэн эдгэрч, эмнэлгийн болон гэрийн ажиглалтаас гарчээ.

Улсын хэмжээнд одоогоор 21334 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 39792 хүн Өрхийн эмчийн хяналт дор гэрээр эмчлүүлж байна.

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top