Хөвгүүдэд КОВИД авснаас “Pfizer” вакцин хийлгэсэн нь илүү эрсдэлтэй болохыг тогтоожээ

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 09 сарын 12

Коронавирусний эсрэг “Pfizer/BioNTech” вакцин хийлгэсэн хөвгүүд коронавирусний халдвар авснаас илүүтэйгээр вакцины сөрөг нөлөөний улмаас эмнэлэгт хэвтэх эрсдэлтэй болохыг АНУ-д хийсэн судалгаа харуулжээ.

“The Guardian” хэвлэлд бичсэнээр, зургаан сарын турш явуулсан судалгаанаас үзвэл, 12-15 насны эрүүл хөвгүүд вакцинтай холбоотой зүрхний булчингийн үрэвслээс болж эмнэлэгт хэвтэх магадлал нь коронавирусний халдвар аваад эмнэлэгт хэвтэхээс 4-6 дахин их байсан аж. Ихэнх хүүхдүүдэд “Pfizer/BioNTech” вакцины хоёр дахь тунг тариулсны дараа хэдхэн хоногийн дотор эл ховор сөрөг нөлөөний шинж тэмдэг илэрсэн байна. Мөн ийм төрлийн сөрөг нөлөө “Moderna” вакцин хийлгэсний дараа ажиглагджээ.

Калифорнийн их сургуулийн доктор Трэси Хёг тэргүүтэй эрдэмтэд 2021 оны эхний зургааны сард 12-17 насны хүүхдүүдэд коронавирусний эсрэг вакцин хэрхэн нөлөөлж буйг судалжээ. Судалгааны дүнгээс үзвэл, миокардит буюу зүрхний булчингийн үрэвсэл “Pfizer/BioNTech” вакцин хийлгэсэн 12-15 насны нэг сая эрүүл хүүхэд тутамд 162.2 бүртгэгдсэн бол 16-17 насны нэг сая хүүхэд тутамд 94 тохиолдол бүртгэгджээ. Харин охидын хувьд нэг саяд 13.4 болон 13 тохиолдол тус тус бүртгэгдсэн байна.

Зүрхний булчингийн үрэвслийн ихэнх тохиолдол вакцины хоёр дахь тунгийн дараа бүртгэгджээ. Тиймээс судлаачид вакцины сөрөг нөлөөнөөс урьдчилан сэргийлэхийн тулд дээрх насны хүүхдүүдэд вакцины нэг тун хийх нь тохиромжтой гэж үзэж байна.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн(66.181.161.66) 2021 оны 09 сарын 16

хөгжилтэй орон гэдэг энэ бид вакцин сайн гэхэээс хоорондын харьцуулалт зүгээр л аман таамаг хэн илүү лайвдсан нь дийлэх жишээний

0  |  0
Ээж(202.126.89.115) 2021 оны 09 сарын 16

2 дахь тун дээр илүү мэдрэгдэж бна гэдэг нь ямар ч байсан нөлөө бнаа гэсэн үх биз дээ

0  |  0
Top