Их Британи БНАСАУ-ыг пуужин туршихаа зогсоохыг уриаллаа

Автор | Zindaa.mn
2021 оны 09 сарын 16

Их Британийн Гадаад хэргийн яамнаас БНАСАУ-ыг пуужин туршихаа зогсоохыг уриаллаа.

“БНАСАУ ойрын хугацаанд цөмийн зэвсгээс ангижирч, өдөөн хатгасан үйлдлээс татгалзаж, АНУ-тай энэ талаар яриа хэлэлцээгээ сэргээх шаардлагатай” гэж Их Британийн Гадаад хэргийн яамнаас уриалжээ.

Саяхан хийсэн пуужингийн туршилт нь НҮБ-ын Аюулгүй байдлын зөвлөлийн шийдвэрийг зөрчиж, дэлхийд заналхийлж, бүс нутагт аюул учруулсан явдал гэж мэдэгдэлд өгүүлжээ.

Хойд Солонгос одоо чиглэлээ өөрчилж, бүрэн, баталгаатай, эргэлт буцалтгүйгээр цөмийн зэвсэггүй болох яаралтай арга хэмжээ авах ёстой гэж Их Британи үзэж байна.

Мөн Хойд Солонгосыг цаашид өдөөн хатгалга хийхээс татгалзаж, АНУ-тай яриа хэлэлцээнд эргэн орохыг уриалжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top