Төрийн албаны туршлагагүй ч түшмэл болсон "ХААН БУУЗ"-ны С.Оюунбилэг

Админ | Zindaa.mn
2021 оны 09 сарын 21

Төрийн албаны аливаа томилгоо хуулийн дагуу явагдах ёстой бөгөөд Төрийн албаны тухай хуулийг баримтлах учиртай.  Гэвч Засгийн газар нь өөрөө Төрийн албаны хуулиа зөрчиж, мэргэшсэн төрийн албан хаагчдаа үгүйсгэсэн тохиолдол нэг бус удаа гарах боллоо. Засгийн газраас өнгөрсөн долоо хоногт  төрийн албаны тийм ч арвин туршлагагүй С.Оюунбилэгийг Соёлын яамны Төрийн нарийн бичгийн даргаар томилжээ.

Өмнө нь тус яамны Төрийн нарийн бичгийн даргаар МУГЖ, дуучин Г.Эрдэнэбат ажиллаж байсан. Түүнийг Киргиз Улсад суугаа Элчин сайдын яаманд Элчин зөвлөхөөр явуулсан учраас  оронд  нь “Хаан бууз”-ны гэгдэх С.Оюунбилэгийг томилсон. Хуулиараа яамны Төрийн нарийн бичгийн дар­гын албан тушаал тэргүүн түшмэлтэй дүйдэг. Тиймээс төрийн албан тушаалд тавих тусгай шаардлага тавьж, өндөр босго тогтоосон байдаг юм.

Энэ шаардлагаар бол  тэргүүн түшмэлийн ангилалд хамаарах албан тушаалд томилогдох бол төрийн албанд 16-аас доошгүй жил, үүнээс эрхэлсэн түшмэлийн албан тушаалд наймаас доошгүй жил ажилласан байх ёстой аж. Эндээс Төрийн нарийн бичгийн дарга гэдэг албан тушаалд ямар шат дамжлагаар хүргэдгийг харж байгаа байх. Хамгийн энгийн логикоор бол С.Оюунбилэг гэдэг хүн Төрийн нарийн бичгийн даргаар ажиллахын тулд төрийн албанд дор хаяж 16 жил ажиллаж, туршлагажсан байх ёстой аж. Гэвч соёлын салбарын төрийн албан хаагчдын хамгийн өндөр албан тушаалд томилогдоод буй С.Оюунбилэгийн хувьд энэ шаардлагыг хангаагүй. Намтрын хувьд төрийн албанд орж гарсан төдий бөгөөд хувийн хэвшилд ажиллаж иржээ.  Өөрөө намтартаа бичсэнээр бол 2002-2005 онд “Black Morgan” ХХК-д нягтлан бодогч, 2005-2007 онд “Хаан бууз Сүлжээ” ХХК-д ерөнхий менежер, 2007-2009 онд “Хаан бууз Сүлжээ” ХХК-д гүйцэтгэх захирлын алба хашиж байсан аж. Мөн “My Great Khan” компанид гүйцэтгэх захирлаар ажилласан, МАН-д хэд хэдэн төрлийн албан тушаалд хашсан зэргээс хэтрэхгүй юм. Тэгэхээр Засгийн газрын энэ удаагийн томилгоо өөрөө төрийн албаны мерит зарчмыг алдагдуулсан нь илэрхий харагдаад байгаа. 

Уг нь төрийн албанд шатлан дэвших буюу мерит зарчим хэрэгжих ёстой. Тэгж гэмээнэ, Монгол Улс чадварлаг, мэргэжлийн, гүн бат санах ойтой төртэй байна гэж үздэг. Харин яамны нэр өөрчлөх, бүтцийн өөрчлөлт явагдах үед тэр зарчим алдагдах гээд байдаг тал бий. Энэ удаагийн Засгийн газрын хувьд соёлын салбарыг боловсролын яамнаас салгаж, өрх тусгаарласан. Улмаар төрийн албаны туршлагагүй Ч.Номинг сайдаар томилж, одоо төрийн албаны туршлагагүй С.Оюун­билэгийг тус яамны Төрийн нарийн бичгийн даргаар томилж орхив. Уг нь соёлын салбарыг бие даасан бодлоготой болгох ажлыг мэргэшсэн, төрийн жинхэнэ албан хаагчид л хийх учиртай сан.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

С.Сүлд

Сэтгэгдэл ( 8 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
энээ(162.158.178.37) 2022 оны 01 сарын 21

ховдын дарвийн банзал хүүхэн ингээд хаданд гарчээ.бөгс толгой 2 нь зэрэг ажилладаг аймаар хүүхэн.мэнгэт нямкаад баахан хусуулсан да хөөрхий.сүүлд суусан нөхөр нь хардахаас өөр чадалгүй тогооч бхйдгийн

1  |  0
зочин(202.179.27.185) 2024 оны 04 сарын 08

Соёлын яаманд бууз зарах хүн хэрэгтэй ш тээ ккк

1  |  0
Зочин(172.69.252.140) 2021 оны 09 сарын 22

Монголын төрийн албаны туршлага гэж ацаа яриад байгаан\n\nХамгийн хоцрогдсон алба байж

0  |  0
Зочин(172.69.252.138) 2021 оны 09 сарын 21

Төрийн албаны мерит зарчимаа мөрдөөчээ. Дөнгөж төрийн албанд орох гэсэн хүнийг бөөн хууль дүрэм журам яриад л байдаг. Наад хүнээ халаачээ.

0  |  0
Ган(162.158.178.37) 2022 оны 01 сарын 21

Шшшшчаавааас даа

1  |  0
Namu(172.69.252.138) 2022 оны 01 сарын 21

Үндэсний аудитын газарт ерөнхий аудиторын орлогч хийж бсан

1  |  1
Бууз(172.69.252.142) 2022 оны 01 сарын 21

Буузаа л зарвал барав.Ичихгүй юм даа. Чаддаг юмаа л хийвэл сайнсан

1  |  0
Жул жул(192.82.77.90) 2022 оны 01 сарын 21

Говь-Алтайн Чинбатын охин Номин Соёлын сайд, Говь-Алтайн Гантулгын нууц амраг Оюунбилэг Соёлын яамны ТНБД боллоо.

1  |  0
Top