АНУ-д зорчих иргэдэд вакцины бүрэн тун хийлгэсэн байх шаардлага тавина

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 09 сарын 21

АНУ-ын эрх баригчид энэ оны арваннэгдүгээр сараас эхлэн тус улсын хилээр нэвтрэх гаднын иргэдэд вакцины бүрэн тунд хамрагдсан байх шаардлага тавихаар болжээ. Үүний сацуу нислэгээс гурван хоногийн өмнө коронавирусний шинжилгээ хийлгэсэн байх, хариу нь сөрөг байх ёстой гэнэ.

Цагаан ордны коронавирустэй тэмцэх албаны зохицуулагч Жефф Кинтсийн мэдээлснээр, АНУ-руу чиглэсэн онгоцонд суухдаа вакцин хийлгэсэн магадлагаагаа үзүүлэх ёстой гэнэ. Бүрэн вакцинд хамрагдсан олон улсын зорчигчдыг тусгаарлахгүй.

Харин гадаад улс орноос ирж буй АНУ-ын иргэд нисэхээсээ нэг хоногийн өмнө шинжилгээ өгөх ёстой бөгөөд эх орондоо ирсэн даруйдаа мөн шинжилгээ өгөх ёстой.

АНУ-ын эрх баригчид коронавирусний халдварын тархалтаас урьдчилан сэргийлэх зорилгоор Их Британи, Шенгений бүсийн орнууд, Ирланд, Хятад, Энэтхэг, Өмнөд африк, Иран, Бразил зэрэг улсад сүүлийн хоёр долоо хоног байсан зарим гаднын иргэдийг хилээр нэвтрүүлэхийг хориглоод байгаа юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top